Ялалтын дурсгалын хөшөө
Энэ сүрлэг хөшөөг 1939онд хамгийн ширүүн тулалдан болсон
хамар даваанд халхын голын ялалтын 45жилийн ойгоор 1984онд босгосон
юм.Энэ хөшөөний өндөр нь 50метр өндөр гол баганын нүүрэн талд нь мөр
зэрэгцэн зогссон Монгол Зөвлөлтийн хоёр цэрэг нөгөө талд нь үндэсний
хувцастэй Монгол эмэгтэй дүрсийг урласан нь Монгол-Зөвлөлтийн найрамдал
эх орон эхийн бэлэгдэл юм.Хөшөөний гол баганын 2талд байрлуулсан зэс
цутгамал тугнууд дээр байлдаанд оролцсон морин болон явган
цэрэг,танкчид,нисгэгчдийн дүр тэр үеийн байлдааны зэвсэг техникийг
товойлгон дүрсэлсэн нь энд болсон тулалдааны ялалтын яруу алдрыг тод
илэрхийлжээ.Энэ хөшөөг 54м өндөр ,33м өргөн дан аранжин зэсээр барьж
байгуулжээ.
Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө
Чойбалсан хот дахь Бунхан толгойн оройд манай эх орныг харийн
түрэмгийлэгчдээс хамгаалж ,алтан амиа алдсан Зөвлөлтийн алдарт
нисгэгчдийн мөнхийн дурсгалд зориулж босгосон "1939 халхын гол " гэсэн
бичигтэй хөшөөн дээр 100 гаруй эрэлхэг нисгэгчдийн овог нэрийг сийлжээ.
Халхын голын дайны үед энэ Бунхан толгойн ард Зөвлөлтийн
нисэх хүчний анги байрлаж байсан юм.Энэ ангиас ЗХУ-ын анхны хошой
баатрууд Г.П.Кравченко,С.И.Грицевец, Я.В.Смушкевич,болон ЗХУ-ын баатар
М.Ф.Бурмистров нарын олон алдар цуутан төрсөн юм.
Илдэн хөшөө
Халхын голын Ялалт багийн төвд Халхголын ялалтын 30жилийн
ойгоор Монгол зөвлөлтийн ард түмний бат найрамдлын бэлэг тэмдэг болгон
босгосон илдэн хөшөө бий.Энэ хөшөөнд "Хамт атгасан тэмцлийн илд,мөнх
бадарсан ялалтын сүлд, Монголын залуучуудын анхдугаар тойрон аялал
чуулга уулзалтанд оролцогчдод Монгол –Зөвлөлтийн залуучууд 1969 оны
6-р сард " гэж бичжээ.
Монголын ардын арми хилчин дайчдын хөшөө
Халх голын ялалтын 40жилийн ойгоор 1979 онд босгосон бууны жад
хэлбэртэй бөгөөд жадны бариулын талд нь олон сайхан дүрс товойлгон
хийсэн гэрэлт хөшөө юм.Хөшөөний баруун талд 39 байлдагч ,41дарга нарын
нэрийг дурсгалын хаалтан дээр боронзоор бичжээ.1981онд Жүгдэрдэмидийн
Гүррагчаа сансарт нисэхдээ энэ хөшөөний дэргэдээс эх орныхоо газар
шорооны дээжийг авчээ
Ханан хөшөө
Баян цагааны нуруун дахь Яковлевын хөшөөний дэргэд Монгол
гэрийн ханын шийрийг дүрслэн барьсан энэ хөшөө байгаа газраас дотогш
1939онд Японы түрэмгийлэгчдийг алхуулахгүй бут цохисон түүхтэй.Энэ
хөшөөг халхын голын байлдааны 30жилийн ойгоор 1969оны 8-р сард босгож
30-ын тоог ромбо тоогоор дүрсэлжээ.
Ялалтын музей
Халх гол сумын төвд 1984онд баригдсан 3давхар .1-р давхарт
нь Халх голын түүхийн танхим ,104хүний суудалтай кино танхим 2-р
давхарт дайны ажиллагааг харуулсан зургууд дайны үеийн зэр зэвсэг
1000гаруй үзмэр байрлуулжээ.3-р давхарт ялалт авчирсан баатруудын нэрийг
мөнхжүүлж баатар эхийн босоо дүрийг хүндэтгэл болгон байрлуулсан
танхимтай бөгөөд түүний тааз нь монгол гэрийн тооно хэлбэртэйгээр
бартгджээ.Энд орсон зочид гийчид хүндэтгэл үзүүлж номхон зогсдог.Гадна
талын талбайд Монгол,Зөвлөлтийн дайчдын хөрэглэж явсан машин техник ,зэр
зэвсгийг үзмэр болгон тавьжээ.
Ерэн баатрын хөшөө

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих