-
1. Улсын төсвийн өмнө хүлээсэн татварын орлогын төлөвлөгөөг 110,3 хувиар биелүүлэв.
-
2. Хавиргын боомтод G мобайлын сүлжээг оруулав.
-
3. Ил тод нээлттэй байдлыг хангах үүднээс төрийн тусгай албан
хаагчдын зураг, овог нэр, хувийн дугаар, ажилласан жил, дадлага
туршлага, мэргэжил, боловсрол, гавъяа шагнал, цол зэргийг харуулсан
цахим самбарыг хийж нийтэд ил тод байрлуулсанаас гадна гаалийн үйл
ажиллагаанд мөрдөгдөж буй хууль эрхийн акт, түүнтэй нийцүүлэн гаргасан
заавар журмуудыг электрон хэлбэрээр сурталчилж эхлэв.
-
4. Баянхошууны боомтын өргөтгөлийн ажлыг дуусгаж ашиглалтад хүлээн авав.
-
5. Петро-Чайна-Дачин-Тамсаг компаний ус тос хий
ялгах төхөөрөмжийг түшиглэн хяналтын бүс байгуулж ашиглалтад хүлээн
авав. Энэ ажлын үр дүнд гаалийн хяналт шалгалт сайжрахаас гадна хил
дээрх төвлөрлийг сааруулж чадсан юм.
-
6. Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор аж ахуйн аргаар "КАРАОКЕ” байгуулав.
-
7. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох
зорилгоор ажилчдын цайны газар байгуулж, туслах аж ахуйгаас махаар
хангаж хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхлэв.
-
8. Монгол Улсын болон ОХУ-ын Сибирийн гаалийн дарга нарын хамтарсан уулзалтыг Дорнод аймагт анх удаа зохион байгуулав.
-
9. Эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх зорилгоор бялдаржуулах танхимын дэргэд саун, душтэй болов.
-
Боомтуудын VSAT антенуудыг сольж , сүлжээний хурдыг 256 kbps
-2000 kbps хүртэл нэмэгдүүлсэнээс гадна гүний гаалийн газарт шинээр
VSAT антенна суурилуулсанаар салбар боомтуудтайгаа онлайн
холболттой болж ингэснээр гаалийн хэргийн программ хангамж найдвартай
болж , файл дамжуулалт, мэдээлэл солилцох тасралтгүй найдвартай
холболтоор хангагдаж гаалийн бүрдүүлэлт болон бусад гаалийн үйлчилгээ
шуурхай болов.
-
Газрын удирлагууд салбар боомтууд болон гаалийн хяналтын бүсэд
ажиллаж буй нийт ГУБ нартай өглөө бүр видео хурал хийж салбар боомтуудад
хийгдэж буй ажилтай цаг алдалгүй танилцаж, үйл ажиллагааг нь
уялдуулах, заавар зөвлөмж өгөх зэрэг боломжтой болов.
-
12. Тус газрын ГУБ нарын 63,2 хувь нь гэр бүлээсээ хол амьдардаг
тул тэднийг ая тухтай орчин нөхцөлд ажиллах, амьдрах болотж нөхцөлөөр
хангахын тулд 11 ГУБ-ын амьдардаг байруудад засвар хийв.
-
13. Мэргэшлийн түвшин тогтоох шалгалтаар тус газрын ГУБ-чид анх удаа 100 хувийн чанартайгаар дүгнэгдэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2191
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих