Монгол Улсын засгийн газрын Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай 2009 оны 05-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дорнод нутгийн уугуул, харъяат, ард иргэдийг биеийн тамир, спортын хөдөлгөөнд идэвхтэй хамруулж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Дорнод аймгаас төрөн гарсан үе үеийн шилдэг тамирчдаа алдаршуулахад оршино.
Тэмцээний удирдлага зохион байгуулалт
"Дорнод-2017” спортын наадмыг Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн спортын алба, Буянт-Ухаа спортын ордон, Монголын шатрын холбоо, Монгол туургатны "Урамтай шатар” -ын холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын волейболын холбоо, Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо, Монголын спорт сонирхогч мастеруудын холбоо, Дорнод аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулна.
Хамрах хүрээ, спортын төрлүүд
"Дорнод -2017” Спортын наадамд Дорнод аймгийн уугуул, харъяат, ард иргэд оролцоно. Спортын наадам уламжлал ёсоор Сагсан бөмбөг, Волейбол, Ширээний теннис, Шатар гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдана.
Насны ангилал, журам
Шатар:
"Дорнод -2017” Спортын наадмын Шатрын тэмцээнийг 2016 оны шатрын Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Н.Содбилэгтийн нэрэмжит болгон зохион байгуулна.
Тэмцээн чансаа 1800 хүртэл, 1800-аас дээш гэсэн 2 ангилалаар явуулна. Тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй тус тус эхний 3 байр шалгаруулж 2 тамирчинд тусгай шагнал олгоно. Тэмцээнд оролцогч бүр 10000 төгрөгийн хураамж төлнө.
Ширээний теннис:
Ширээний теннисний тэмцээн 35 хүртэл, 36-45 хүртэл, 46-аас дээш гэсэн 3 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлүүдээр явагдана. Насны ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй эхний 3 байр шалгаруулна. Тэмцээнд оролцогч бүр 10000 төгрөгийн хураамж төлнө.
Волейбол:
Волейболын тэмцээн 35 хүртэл, 36-45 хүртэл, 46-аас дээш гэсэн 3 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлүүдээр явагдана. Насны ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй эхний 3 байр шалгаруулна. Багийн бүрэлдэхүүнд 10 хүртэлх тооны тамирчид байна. Тэмцээнд оролцогч бүр 60000 төгрөгийн хураамж төлнө.
Сагсан бөмбөг:
Сагсан бөмбөгийн тэмцээн 35 хүртэл, 36-45 хүртэл, 46-аас дээш гэсэн 3 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлүүдээр явагдана. Насны ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй эхний 3 байр шалгаруулна. Багийн бүрэлдэхүүнд 10 хүртэлх тооны тамирчид байна. Тэмцээнд оролцогч бүр 50000 төгрөгийн хураамж төлнө.
Хугацаа, болох газар
Шатар:
2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Монгол туургатны "Урамтай шатар” клубын байранд 10.00 цагаас болно.
Ширээний теннис:
Монголын Ширээний теннисний холбооны "Оч” клубын байранд 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 10.00 цагаас болно.
Волейбол:
2017 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд "Буянт -Ухаа” спортын ордонд болно. Тэмцээн өглөө 09.00 цагаас эхэлнэ.
Сагсан бөмбөг:
2017 оны 06 дугаар сарын 03-04-ны өдрүүдэд "Буянт-Ухаа” спортын ордонд болно. Тэмцээн өглөө 09.00 цагаас эхэлнэ.
Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, шагнал
"Дорнод -2017” Спортын наадмын нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 14.00 цагаас "Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Шатрын тэмцээнд ангилал тус бүртээ эхний 3 байрт шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
1-р байр – 150.000 төг
2-р байр – 100.000 төг
3-р байр – 50.000 төг
Ширээний теннисний тэмцээнд ангилал тус бүртээ эхний 3 байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
1-р байр – 150.000 төг
2-р байр – 100.000 төг
3-р байр – 50.000 төг
Сагсан бөмбөг, Волейболын төрөлд насны ангилал тус бүрт эхний 3 байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй багийн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
1-р байр – 500.000 төг
2-р байр – 400.000 төг
3-р байр – 300.000 төг
Харилцах утас: 96961155, 99107416, 91917416, 99012176
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих