2013-2015 оны санхүүгийн тайлангийн аудитаар "Зөрчилгүй" санал дүгнэлт авч, өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж ажилласан тул Дорнод аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлж "ЗӨРЧИЛГҮЙ" санал дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитороос өглөө.Тус дүгнэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Аудитын газрын дарга, ерөнхий аудитор Б.Болортуул Дорнод аймгийн ХХААГазрын нягтлан бодогч Г.Гантуяад гардуулан өгч ажлын амжилт хүслээ.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/72 дугаар тушаалаар батлагдсан"Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-д заасны дагуу гурван жил дараалан санхүүгийн тайлангийн аудитаар "Зөрчилгүй” санал дүгнэлт авсан төрийн байгууллагад тус дүгнэлтийг өгдөг байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21923
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих