12-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгтэй хэлэлцээ хийсэн байна. "Урт хугацааны тогтвортой, ирээдүйг чиглэсэн, найрсаг хөрш байх, бүх талын хамтын ажиллагаа"-гаар чиг хандлагаа болгох, "сайн хөрш, сайн найз, сайн түнш" байх үзэл санааг баримталж, чухал талыг харгалзан, зорилтоо тодорхойлж, Хятад Вьетнамын харилцааг урагш хөгжүүлэхийг хоёр тал санал нэгтэй илэрхийллээ.
Ши Жиньпин дарга Нгуен Фу Тронгийн Вьетнамын КН-ын 12 дахь удаагийн хурлаар ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонсогдсоны дараа анх удаагаа Хятадад айлчилж буйг сайшааж байгаагаа илэрхийлээд, энэ удаагийн айлчлал хоёр орны дипломат харилцаа тогтоосон 67 жилийн ой, мөн хоёр орны уламжлалт сар шинийн баяр дөхөж байгаа энэ үеэр болж байгаа нь Вьетнамын КН болон ерөнхий нарийн бичгийн даргын хоёр орны харилцаанд дээд хэмжээнд анхаарал хандуулж буйг харууллаа гэжээ.
Ши Жиньпин дарга хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх талаар 7 зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал, нэгт, дээд зиндааны удирдах давхаргын ажлыг эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх. Хоёрт, хоёр намын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, солилцоог цаашид ахиулах. Гуравт, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, стратегийн холбоосыг түргэтгэх. Дөрөвт, хоёр армийн хэлхээ холбоог ахиулан, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Тавд, иргэдийн хэлхээ холбоог эрчимжүүлж, олон нийтийн үндэс суурийг бэхжүүлэх. Зургаад, санал зөрөлдөөнөө арилгаж, тэнгисийн хамтын ажиллагааг ахиулах. Долоод, олон улсын зохицуулалтаа эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлыг хамгаалах эдгээр болно.
Нгуен Фу Тронг: Ши Жиньпин даргын хоёр нам, хоёр орны харилцааг хөгжүүлэх тухай дэвшүүлсэн санаачилгыг бүрэн сайшааж байна. Хоёр орны эрүүл тогтвортой хөгжил нь хоёр орны социализмын үйлсэд шийдвэрлэх чанартай ач холбогдолтой бөгөөд хоёр нам, хоёр орон, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Вьетнам хоёр орны уламжлалт найрамдлыг цаашид залгамжлан хөгжүүлж, хоёр орны тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны харилцааг ахиулах болно. Энэ нь Вьетнамын гадаад бодлогын стратегийн сонголт, урт хугацааны дипломат бодлогын тэргүүлэх чиг хандлага юм гэжээ.
Хэлэлцээний дараа, Ши Жиньпин, Нгуен Фу Тронг нар хоёр талын холбогдох баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд хамт оролцжээ.
\Ренчинсоо\
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих