Сумын Засаг даргын 2017 оны А/04 тоот захирамжаар томилогдсон сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Түргэн багт 2017.01.13-14 өдрүүдэд ажиллалаа. Ажлын хэсэгт багийн Засаг дарга Ж.Цэвэгжав, багийн байгаль хамгаалагч Ц.Дашдорж, багийн эмч М.Өлзийчимэг, мэдээллийн ажилтан Д.Даваасүрэн, Эрүүл мэндийн төвийн жолооч Б.Идэрбат нар ажиллав.
Тус багийн 38 өрхөөр орж өрхийн судалгаа болон өвс тэжээлийн нөөц шаардлагатай өрхийн судалгааг авлаа. Үүнд 1 айл өвс, тэжээл байхгүй, хэрэгцээтэй гэсэн 8 айл байна. Хөгжлийн бэрхшээлтэй-5 иргэн, ахмад настан-23, 0-5 насны хүүхэд 21, 5-17 насны хүүхэд эрэгтэй 10, эмэгтэй 13 нийт 23 байна. Жирэмсэн эх-1, банкны зээлтэй- тэтгэвэрийн-7, малчны-23 байна. Хорогдсон малын тоо 4 байна. Хүнс тэжээлийн хувьд ихэнх айл 1 сарын нөөц байна. Багийн ихэнх газраар цас хатуурсан, цасны зузаан 13-24 см байна. Хайчийн адаг-13 см, Салхитад 24 см, Нэмнэ-22 см байна. Мөн Нэмнэ гэх газарт өнгөрсөн жилийн түймрээс үйлдсэн хүлэр одоог хүртэл уугиж байна. Багийн иргэд цас зуд хүндэрсэнтэй холбогдуулж малын тэжээл, өвсний тусламж боломж бололцоогоороо авах хүсэлтэй байгаагаа сумын удирдлагад хэллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21957
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих