Дорнод аймгийн нутгийн ихэнх хэсэг нь хуурай, хуурайвтар бүсэд багтдаг. Тал хээрийн бүсэд хөрсний бүтэц эмзэг, хур тунадас бага ордог, хуурай уур амьсгалтай, салхи ихтэй байдаг онцлогтой.
Дэлхийн уур амьсгалын дулаарал, хуурайшилт, хүний хүчин зүйлийн хам нөлөөллийн улмаас уур амьсгал өөрчлөгдөж, гангийн давтамж нэмэгдэх болсон нь бэлчээр талхлагдах нэг томоохон хүчин зүйл болж байна. Мөн тал хээрт гадаргын ус ховор, хөрсний усны түвшин доор байдаг бөгөөд малчид усны дутагдлаас болж алсын бэлчээрийг ашиглаж чадахгүйд хүрч байна
Малын тоо толгойн өсөлт, малчид усаа бараадан бууж отор нүүдэл хийхгүй, бэлчээрээ сэлгэхгүй ашиглаж суурин байх болсон нь бэлчээрийн талхлагдалтад багагүй нөлөө үзүүлж байна. Бэлчээрийн газар 8778842.4 га байна. Хүний буруу үйл ажиллагаа болон байгалийн зарим гамшигаас түймэр гарч, бэлчээр шатаж түймрийн дараа олон наст болон зарим тэжээлийн ургамал ургахгүй болж харин нэг наст болон хог ургамал урган ургамлын бүрхэвч тачир сийрэг, зүйлийн бүрдэл багатай болж, хөрсний чийгээ тогтоон барих чадвар алдагдаж байна.
Уур амьсгалын дулаарал жилийн бүх улирлуудад илэрч байна. Хүйтний улиралд 3.6 хэм, хавар намар 1.9 хэм хүртэл дулаарч, хавар зун хур тунадас буурч, намар өвлийн хур тунадас 5.5-10.7%-иар нэмэгдсэн байна. Гол мөрөн нууруудын мөсөн бүрхүүлтэй байдаг хугацаа хоёр 7 хоногоор богино болж, мөс нимгэрч цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо цөөрч байна. Мөн хавар хөрс гэсэх хугацаа 6-7 хоногоор эрт болж, намар хөлдөх хугацаа 5-8 хоногоор хойшлох болсон. Зундаа 30 хэмээс дээш халсан хоногийн тоо нэмэгдэж 7,8 -р саруудад хур тунадас багатай болж байна.. Уур амьсгалын энэ дулааралтаас бэлчээрийн хортон шавьжийн тархац нутаг тэлж, дэгдэлт амьдрах хугацаа нэмэгдсэж байна. Бэлчээр талхлагдсан газар үлийн цагаан оготно их хэмжээгээр үржих орчин бүрдэж байна.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих