Монгол бичгээр хэвлэгддэг ганц сонин болох "Хүмүүн бичиг” сониноос жил
бүр зохиогддог "Монголын сайхан бичигтэн-2016” улсын уралдаан 20 дахь
жилдээ зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэхүү уралдаанд 7 төрлөөр
700 гаруй сайхан бичигтэн өрсөлджээ. Мэргэжлийн багш, сонирхогчид
оролцдог "Уран бичлэг”-ийн төрөлд 120 гаруй бүтээл өрсөлдсөнөөс Дорнод
аймгийн Улсын тэргүүний Тавдугаар сургуулийн 11д ангийн сурагч
Ариунбатын Энх-Учрал тусгай байр эзэлсэн байна. Энэ нь "Уран бичлэг”-ийн
төрөлд Дорнод аймгаас шалгарсан анхны уран бүтээлч болжээ. А.Энх-Учрал
уран бичлэгээр 3 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд 5-р сургуулийн багш
Д.Оюунжаргал, "Содон чимээ” сургалтын төвийн багш Б.Алтантуяа, уран
бичээч Ш.Гэрэлсайхан нарын удирдлаганд шат дараалан суралцаж ийм амжилт
үзүүлсэн байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21983
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих