УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын компаниуд гаднаас их хэмжээний ажиллах хүчин оруулж ирээд түүнийгээ ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлж, хөнгөлөлт эдэлсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас тодрууллаа.
-Таныг өөрийнхөө компанийн ажиллах хүчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн, эрх ашгийн зөрчилтэй тогтоол батлууллаа гэх мэдээлэл гараад байна. Энэ мэдээлэл хэр бодитой вэ?
-Импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч, мэргэжилтэн илгээх тухай хуулиар татвараас чөлөөлдөг зохицуулалттай. Энэ жил энэхүү зохицуулалтын хүрээнд 22 компани хамрагдаж байгаа. Түүнээс биш би өөртөө давуу байдал үүсгэж, хууль зөрчөөд хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй. Өмнө нь С.Чинзориг, Я.Санжмятав сайдын үед ч гардаг байсан тогтоол. Импортыг орлох томоохон бүтээн байгуулалтуудыг төр, засгийн зүгээс дэмжих энэ тогтоолыг баталдаг. Тухайн үйлдвэрүүд нь ашиглалтад орсноор ажлын байр нэмэгддэг, татвар төлдөг. Жилд 130 орчим орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг байгууллага шүү дээ.
-Та 22 аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлж байгаа гэлээ. Тогтоол дээрээ хоёрхон аж ахуйн нэгжийн нэр байгаа нь хардлага төрүүлээд байна?
-Хоёр биш ээ. Нийтдээ 22 компани байгаа. Би тийм хөгийн зүйл хэзээ хийхгүй. Хавсралтад нь тусгасан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хар л даа. Миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулдаг юм. Би өөртөө зориулаад тогтоол батлуулчихсан юм байхгүй.
Б.Анир
http://www.zaluu.com/read/f0e69054
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих