Өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Т.Чимгээгийн ээж Ц.Марууш, Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар, Ц.Амгаланбаатарын эгч Н.Гансүх нар оролцсон юм.
Ар гэрийнхний зүгээс анхан шатны шүүхээс хүүхдүүдэд нь 24-25 жилийн ял оноосныг шударга бус хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Тиймээс эрх баригчдад үндсэндээ хоёр шаардлага тавьж байна. Дараагийн буюу давж заалдах шатны шүүхийг шударгаар явуулахыг хүсч байгаагаа хэлж байлаа. Мөн бидний хүүхдийг нэг жил таван сарын хугацаанд тарчлаан хорьсон. Тиймээс одоо байцаалтын явцад батлан даалтаар гаргахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Мөн энэ үеэр Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатарын ар гэрийнхэн хэрэгт шаардлагатай, гал түймрийн нотломж зэрэг зарим нэг баримтыг дэлгэж үзүүлсэн юм.
Хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт таарахгүй байсан ч хуулийнхан энэ талаар огт мэдээлэл өгөөгүй бөгөөд Шүүх хурлын дараа анхны ам зурагтай таарсан гэснээс өөрөөр Б.Булган хэрэгтнүүдийг таньсан гэдэг үгийг хэн ч хэлээгүй гэдгийг онцоллоо. Иймд дараагийн шатны буюу давж заалдах шүүх хурлыг нээлттэй явуулж Б.Булганыг оролцуулж хэрэгтнүүдийг таниулах хэрэгтэй хэмээн мэдэгдэв.
У.УРАНЦЭЦЭГ
http://www.medee.mn/main.php?eid=88035
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих