Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн аваргын төлөөх тоглолтод "Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, "Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Д.Отгондалай, Рио-2016 олимпийн наадмын шагналт V шалгарсан ОУХМ Э.Цэндбаатартай тулалдсан. Тамирчид эн тэнцүү өрсөлдөж эцсийн мөчид 3:2 харьцаагаар МУГТ Д.Отгондалай ялагдал хүлээв. Улмаар ОУХМ Э.Цэндбаатар 60 кг-ийн жинд анх удаа Улсын аварга боллоо. Тэд анх удаа учраа таарч байгаа нь энэ. ОУХМ Э.Цэндбаатар Риогийн олимпод 56 кг-ийн жинд тулалдсан бол УАШТ-нд жин өгсөн 70 кг-д тулалдсан.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 64кг-д Н.Баянцэцэг хоёр жил дараалан түрүүллээ. Тэрбээр шигшээ тоглолтод өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Л.Ангарагтай тоглож 5:0-ээр ялсан юм. Харин эрэгтэйчүүдийн 64кг-д "Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг тав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр шигшээ тоглолтод "Ширэн бээлий” клубийн Г.Баярхүүг 5:0-ээр ялсан.
Мөн эрэгтэйчүүдийн 69кг-д "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Түвшинбат түрүүлж, улсын аваргын арав дахь алтан медалиа хүртлээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 56кг-д Б.Мишээлт "Рио-2016" олимпийн наадамд 52кг-д өрсөлдсөн ОУХМ Х.Энх-Амарыг ялж, алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү тэрбээр анх уда улсын аварга болов. Мөн эрэгтэйчүүдийн 49кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ган-Эрдэнэ түрүүлж зургаа дахь алтан медалиа хүртлээ.
Ингээд УАШТ-ий медалийн эздийг танилцуулъя:
Эрэгтэй:
49 кг:
Алтан медаль: Г.Ган-Эрдэнэ /"Хилчин" спорт хороо/ - Улсын аваргын 6 дахь түрүү
Мөнгөн медаль: Х.Энхмандах /"Алдар" спорт хоро/
Хүрэл медаль: Х.Азбаяр /"Эрдэнэт бокс" клуб/, Ц.Жамъяанбат /Ко Сэ/
52 кг:
Алтан медаль: М.Гандулам /Хилчин/
Мөнгөн медаль: А.Нурлан /Баян-Өлгий/
Хүрэл медаль: Ц.Батнасан /Хөх чоно/, Т.Энхтөр /Баянхонгор/
56 кг:
Алтан медаль: Б.Мишээлт /Аврагч/
Мөнгөн медаль: Х.Энх-Амар /Алдар/
Хүрэл медаль: Б.Төмөрхуяг /Барселона/, Б.Төгөлдөр /Ширэн бээлий/
60 кг:
Алтан медаль: Э.Цэндбаатар /Сүлд, Ажнай корпраци/
Мөнгөн медаль: Д.Отгондалай /Хилчин/
Хүрэл медаль: О.Батхүү /УБ про/, Ц.Пүрэвсүрэн /Хангарьд/
64 кг:
Алтан медаль: Б.Чинзориг /”Ариг” банк, "Алдар” спорт хороо/ - Улсын аваргын 5 дахь түрүү
Мөнгөн медаль: Г.Баярхүү /”Ширэн бээлий” клуб/
Хүрэл медаль: М.Батбаяр /Баянхонгор/, Л.Эрдэнэбаяр /Улаан ирвэс/
69 кг:
Алтан медаль: Б.Түвшинбат
Мөнгөн медаль: О.Батзориг /Сүлд /
Хүрэл медаль: Б.Батзориг /Баянгол/, Б.Сүххуяг /Хангарьд/
75 кг:
Алтан медаль: Ж.Отгонжаргал /”Аврагч” спорт хороо/ - Улсын аваргын 3 дахь түрүү
Мөнгөн медаль: Б.Эрхэмбаяр /”Хилчин” спорт хороо/
Хүрэл медаль: Л.Жоламан /Баян-Өлгий/, М.Энхбаяр /Ирвэс/
81 кг:
Алтан медаль: Н.Шинэбаяр /Алдар/
Мөнгөн медаль: Б.Содгэрэл /Хөх чоно/
Хүрэл медаль: А.Бат-Очир /Хилчин/, Г.Мандахтөр /Хаялга/
91 кг:
Алтан медаль: С.Эрдэнэбаяр /”Боди макс” клуб/
Мөнгөн медаль: Б.Ганбаяр /”Хилчин” спорт хороо/
Хүрэл медаль: Д.Отгонбаяр /Монгол мастер/, Л.Зоригтбаатар /Хаялга/
+91 кг:
Алтан медаль: Т.Чулуунтөмөр /Хилчин/
Мөнгөн медаль: Т.Ерболат /Алдар/
Хүрэл медаль: Д.Идэрбат /Зевс/, Б.Агарзандан /Сүлд/ нар тус тус хүртлээ.
ЭМЭГТЭЙ:
48 кг:
Алтан медаль: О.Жаргалан /Мон-Эрч/
Мөнгөн медаль: Ж.Нямсүрэн /Хангарьд/
Хүрэл медаль: Б.Нуржамила, Д.Дэлгэрмөрөн
51 кг:
Алтан медаль: М.Нандинцэцэг
Мөнгөн медаль: Л_Алтанцэцэг /Талын бүргэд/
Хүрэл медаль: Б.Мөнгөнсаран /Эрдэнэт бокс/, М.Энхжаргал /Алдар/
54 кг:
Алтан медаль: Н.Оюун-Эрдэнэ /Алдар/
Мөнгөн медаль: М.Гүндэгмаа /Хилчин/
Хүрэл медаль: Б.Нуржамила, Д.Дэлгэрмөрөн
57кг:
Алтан медаль: М.Намуун /Эрдэнэт/
Мөнгөн медаль: О.Лхагвасүрэн /Зевс/
Хүрэл медаль: Д.Нандинсувд /Алдар/, П.Болорчимэг /Алдар/
60 кг:
Алтан медаль: У.Шинэцэцэг /Талын бүргэд/
Мөнгөн медаль: З.Уянга /Эхлэл/
Хүрэл медаль: Р.Отгонбаяр /Баянхонгор/, Г.Золжаргал /Алтан бээлий/
64 кг:
Алтан медаль: Н.Баянцэцэг
Мөнгөн медаль: Л.Ангараг
Хүрэл медаль: Х.Оюунгэрэл /Улаан ирвэс/, Б.Хонгорзул /Эрдэнэт бокс/
75 кг:
Алтан медаль: М.Мягмаржаргал /Ширэн бээлий/
Мөнгөн медаль: Э.Эрдэнэтуяа /Талын бүргэд/ нар тус тус хүртлээ.
Ийнхүү боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих