Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл Нийгмийн салбарыг хариуцаж ажиллах болсонтой холбогдуулан нийгмийн салбарын агентлаг, хэлтэс, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, тус хэлтсийн Боловсрол, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг нарын хамт аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжилтнүүдтэй уулзан, салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцов. Мөн Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл тэдний санал бодлыг сонсон ажил хэрэгтээ тусган ажиллахаар анхаарал хандуулж байгаад агентлагуудын зүгээс талархалтай байгаагаа илэрхийлэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22001
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих