Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын
хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол,
соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг нар аймгийн
Боловсрол, соёл, урлагийн газраас Матад, Хөлөнбуйр, Халхгол сум, Ялалт
багийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын дунд зохион
байгуулсан "Зөвлөх багшийн манлайлал” сургалтад хамрагдсан сумдын бага
ангийн багш нартай уулзлаа.
Уулзалтын хүрээнд сумдын бага ангийн багш нарын санал бодол, тулгамдаад
байгаа асуудлыг сонсож, аймгийн боловсролын салбарын хэтийн бодлого,
аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн
Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон шинээр
санаачилан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцуулж,
чиглэл өгөв.
Мөн бага ангийн багш нарт чиглэсэн урамшууллын бодлого, журам
боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл хийв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих