- Удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай иргэн
- Зээлд хамрагдан, нийслэлд орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх юм байна.
Хотын даргын энэ шийдвэрийг зарим иргэд "Үндсэн хуулиар олгосон эрхэнд халдлаа” гэж үзэх нь бий аж. Гэхдээ энэ нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул энэ шийдвэрийг үргэлжлүүлнэ гэдгийг албаныхан мэдэгдээд байгаа юм.
Дашрамд дуулгахад, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бас нэг хэрэгжүүлж буй ажил нь нийслэлд агаарын бохирдлын дөрвөн бүсчлэл тогтоосон.
Эхний бүсчлэл буюу орон сууц, байшингийн хороололд /Ямар ч тохиолдолд утаа гаргах ёсгүй/ гэж заасан юм.
Харин 2-4 дүгээр бүсэд тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн билээ.
Тэгвэл хотын даргын гаргасан бас нэг захирамж нь нийслэлд суурьшлын бүс тогтоох юм байна. Тухайлбал, улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байна гэж заажээ.
Эд галлагааны үеэр ийм шийдвэр гаргаж буй нь утаа гаргах яндангийн тоог одоогийнхоос нэмэхгүй байх арга хэмжээ гэж үзэж байгаа юм. Улмаар үүнтэй зэрэгцэн автомашины оношлогоог чанаржуулах, орон сууц, барилгжилт, эко үйлдвэрлэлийг дэмжинэ гэж мэдээлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих