Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хамтран сумын Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан байна.
Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс "Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг гаргах эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөгөө, мэдээлэл, аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд анхаарах асуудлуудын талаар сургалт хийлээ.
Түүнчлэн Хууль, эрх зүйн хэлтэс сумын Засаг дарга болон Тамгын даргын шийдвэрийн боловсруулалтад анхаарах асуудлууд, Эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын хүрээнд зөвлөмж өгч, асуулт хариулт өрнүүлжээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулинд тусгагдсан бодлогын баримт бичгүүдийн нэр томъёоллын талаарх ойлголт, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, 2030 он хүртэлх хөгжлийн төсөөлөл, Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын болон Дорнод аймгийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэн үндсэн чиглэлүүдийн харьцуулсан товч танилцуулга, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах асуудлууд, сумын Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүний ажиллах явцад ажиглагдсан алдаа дутагдал, ололт дэвшилттэй тал, цаашид анхаарах асуудлаар сургалт сурталчилгаа, мэдээлэл өгч үр дүнтэй ажиллалаа.
Мөн тухайн гурван хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сумдын мэргэжилтнүүдийн дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих