АН-ын гишүүдийн 80 гаруй хувь намын даргаа УИХ-ын гишүүдээсээ сонгох нь
зөв гэж үзсэн тухай саяхан судалгааны дүн олон нийтэд хүрсэн. Тэгвэл
АН-ын гишүүн Р.Амаржаргал Eagle телевиз өгсөн ярилцлагадаа "Сонгуульд
ялсан хүмүүс намаа удирдаад явах хэрэгтэй” гэжээ. Тэрээр "Ард түмнээсээ
мандат авсан хүмүүс нь л намаа удирдаад явж байг. УИХ-д сонгогдсон
хүмүүс нь байж байна. 10 сард болох аймаг, сумын иргэдийн хурлаас
сонгогдсон тэр хүмүүс намаа удирдаад явах ёстой. Ард түмнээсээ мандат
аваагүй хүмүүс намын бодлогыг тодорхойлоод, намыг удирдаад явна гэдэг
байж болохгүй” гэжээ.
unuudur.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22081
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих