* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Тохь тухтай өдөр. Сүүлийн үед хайхрамжгүй хандсан хүмүүстэйгээ холбоо барь. Ойрын хамаатан чинь зовлонгоо хуваалцахыг хүсвэл та түүнд сайн зөвлөгөө өгөх болно. Хэрэв танд хөтөч шаарлагатай байгаа бол өөрийн байгаа газраасаа хэн нэгнийг хай. Хамтрагч чинь таны эрсдэлтэй санааг үл хүлээн зөвшөөрөх тул маргаан үүсч магадгүй.
Үхэр (4/20-5/20) Өнөөдөр хэврэг хэлэлцээр болон аливаа асуудлыг хэхэлцэхэд таагүй өдөр юм. Сэтгэлийн хөдөлгөөн бол зүй зохистой бодол биш юм. Тэд бол мэдрэмжүүд. Хэрвээ та энэ баримтыг тодорхойлж чадвал та үл ойлголцол болон цаашдын сэтгэл санааны хямрал зэргээс хол байна. Нийгмийн үйл хэрэг хөнгөн хөгжилтэй байх бололтой.
Арслан (7/23-8/22) Шийдэмгий өдөр. Амьдралдаа чухал гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмц. Та өөртөө зарим нэгэн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болох бөгөөд ингэснээр та эрч хүчийг мэдрэх болно. Санхүүгийн хөрөнгө оруулагч нартайгаа хэлэлцээр хийх бөгөөд уруудаж байсан бизнесийн хүч чадлаа амжилттай сэргээх болно. Өөрийнхөө байр сууринд баттай зогс.
Охин (8/23-9/22) Эрч хүчтэй өдөр. Та эртхэн босч, өөрийн ямар ч тоглоомоо эхлүүлэхэд бэлэн байна. Найзын тань яриа танд аз, хүч чадлаараа бахархах сэтгэлийг бэлэглэнэ. Хэрвээ та сүсэгтэн бол сүмд очин залбирч, сүнслэг орчинг мэдэр. Аливаа зүйлийг нарийвчлан тооцоолох чадвараа бизнес харьцаанд болон ашигтай гэрээ хийхдээ зориул.
Жинлүүр (9/23-10/22)Хоёрдмол өдөр. Танд хүмүүсийн зорилго тэмүүллийг ойлгох шаардлага гарч байна. Найз нөхөд холбоо сүлбээтэй хүмүүстэйгээ уулзах нь төөрөгдүүлсэн мэдээллийг өгнө. Энэ нь зүгээр нэгэн цагаан байдлаас илүү далд санаатай байж болно. Таны ордныхон аливааг задлан шинжлэхдээ гаргууд хүмүүс байдаг тул далд санаанд тийм ч хурдан ялагдахгүй.
Хилэнц (10/23-11/21) Ширүүн өдөр. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ болон хүүхдүүдтэйгээ амарч, хөгжилдөх цаг иржээ. Энэхүү од гарагсын болон сарны тохиол нь хилэнцийнхэнд гадагш гарч, тоглож мөн дотоод хүнтэйгээ ярилцахад тань нөлөөлөх болно. Энэ ордны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт оролцох эрч хүчтэй үйл ажиллагаа олох бөгөөд энэ нь таны хүүхдүүдэд насан туршдаа мартахааргүй сайхан дурсамжийг үлдээх болно.
Нум (11/22-12/21) Хянуур өдөр. Амьдарлын хэмнэл дээшлэх боловч оролдлого удаашрах бөгөөд та яг одоо л амьдралаас юу хүсээд байгаагаа нухацтай бодож үзэх хэрэгтэй. Сайтар эргэцүүлэн бодож бясалгасны хүчинд та эерэг өөрчлөлтийг өгөх газрыг хайж олох болно. Хэн нэгэнд дэмжиж туслах, энгийн сайн зүйлийн төлөө ажиллах нь сэтгэлийн таашаалыг бэлэглэх болно.
Матар (12/22-1/19) Зарчимч өдөр. Матрын ордонд төрсөн оюутнууд мэтгэлцээний клубт юмуу үзэл бодлоо олонтой хуваалцдаг хичээлд суувал амжилт олох болно. Та эсвэл таны хайртай хүн чинь хотоос гарч ажиллах болно. Үүнээс болоод та хоёрын сэтгэл зүрх холдоно гэж бодож байгаа бол ингэх хэрэггүй.
Хумх (1/20-2/18)Эерэг өдөр. Ажил хэрэг болон хувийн асуудлаа ялгаж салгах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол таны ажилд ихээхэн хүндрэл гарах нь. Ганц бие хүмүүс албан томилолтоор явах үедээ хайр дурлалтайгаа учирна. Өөртөө итгэлтэй байж хайраа барьж ав.
Загас (2/19-3/20) Тохь тухтай өдөр. Сүүлийн үед хайхрамжгүй хандсан хүмүүстэйгээ холбоо барь. Ойрын хамаатан чинь зовлонгоо хуваалцахыг хүсвэл та түүнд сайн зөвлөгөө өгөх болно. Хэрэв танд хөтөч шаарлагатай байгаа бол өөрийн байгаа газраасаа хэн нэгнийг хай. Хамтрагч чинь таны эрсдэлтэй санааг үл хүлээн зөвшөөрөх тул маргаан үүсч магадгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих