Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гарсан тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл дээрх асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 18.00 цагт шуурхай мэдээлэл хийсэн юм.
Албаны хүмүүсийн мэдээлснээр шүүгдэгч, 30 орчим настай Бархас нь шүүх хуралдаан эхлээд удаагүй байх үед "Би амьдармааргүй байна. Би диваажинд очиж ээжтэйгээ уулзана" гэж хэлээд хоолойгоо зүссэн байна. Энэ үед хажууд нь зогссон цагдаагийн албан хаагч яаралтай хөдөлж амь насаа алдах эрсдлийг зогсоож, цаг алдалгүй яаралтай тусламж дууджээ.
Бархас ямар эд зүйлээр өөрийгөө гэмтээсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч хумсаараа судсаа ханасан байж болзошгүй гэнэ. Биед нь үзлэг хийхэд мэс олдоогүй байна.
Тэрбээр өмнө нь хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд Өршөөлийн хуулиар суллагдаж байжээ.
"Шүүх хуралдаан хүн хүч хүрэлцэхгүй, маш их ачаалалтай ажилладаг. Харуул хамгаалалтын байдалд ч хүн хүч дутмаг. Шүүхийн аюулгүй байдал эрсдэлтэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих