Б.ДАМДИН-ОЧИР
Интернэтийн http://dvab.gov.mn/ хаягаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газрын мэдээллийн санд нэвтэрч болно. Нэвтрээд орохул тус газрын дарга М.Галбадрахын булган малгай духдуулж, "хүн зах”-тай дээлээр гоёж, хаш хөөргөөр гангараад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн сайхан зураг угтана.
Нэлээд ухаж байж Мал эмнэлэг үржлийн газрын ажлын тайланг олж үзнэ. Энэ газрынхан өнгөрсөн оны сүүлчээр энэхүү цахим хуудаст ажлынхаа явцын тайланг оруулжээ.
"Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 2013 оны арга хэмжээний хүрээнд 24 төрлийн тарилгад давхардсан тоогоор 48.3 сая мал, лабораторийн 22 нэр төрлийн шинжилгээнд 655.5 мянган малыг хамруулахаар төлөвлөж, Биокомбинат ТӨААТҮГ-тай 14.391.882 литр шингэн вакцин, 27.655.73 мян тун хуурай вакцин, биобэлдмэлийг 5.1 тэрбум төгрөгт нийлүүлэх гэрээ байгуулан графикт хугацаанд нь захиалгын дагуу орон нутагт нийлүүлж, мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.
Мал эмнэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2013 оны халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд 3.833 тэрбум, лабораторийн оношлогоо шинжилгээ ариутгал халдваргүйжүүлэлтэд 1.617 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр гүйцэтгэх юм.
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зүүн таван аймгийн 53 сумын 17.6 сая малыг вакцинжуулах ажлыг 04 дүгээр сарын 20-ноос эхлэн эхний ээлжийг хийж дуусаад байна.
Мөн бруцеллёзын өргөн вакцинжуулалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Завхан аймгийн бүх үхэр, бог малыг, бусад аймгийн төл нийт 20.9 сая малыг тус тус хамруулна...” гэсэн байна.
Эндээс үзвэл малын халдварт өвчний вакциныг тэрбум тэрбумаар нь мөнгө зарж байж оруулж ирэн малдаа хийдэг. Монголын мал тэр чигтээ вакцинд хамрагдаж, хэр баргийн халдварыг тоохооргүй болсон гэж бодохоор. Гэвч үгүй ажээ.
Он солигдохтой зэрэгцэж идэвхижсэн шүлхий өвчин "явж өгч” байгаа. Ирж буй цагийн дулааралд цохиулан энэ жилдээ намдах төлөвтэй хэмээн мэргэжилтнүүд найдаж байна. Мөн ОХУ-аас нэмэгдэл вакцин оруулж ирэхээр захиалгаа өгчихсөн ажээ. Хүн малын хөл хорьж, шүлхийн халдвар авсан гэх олон зуун малыг устгах... Ингэхгүй байж болохгүй юу гэдэг асуулт аль хэдийнээс гараад байгаа.
Хариулт өгөх газар, хүн үнэндээ байхгүй. Харин энэ шүлхийний буруутнаар хужаа, цагаан зээр хоёр л тодорсон. Аргаа барсан л "хариулт”.
Ямар нэг халдварт өвчин гарахаар төсвөөс, эсвэл төр засгийн нөөц хөрөнгөөс дахин хэмжээний мөнгө гаргаад хаанаас ч юм вакцин худалдаж авдаг жишиг тогтоод уджээ. Зарим талаараа хэн нэгэн хэсэг бүлэг хүний бизнес ч яваад байх шиг.
Чухамдаа манайхны хувьд шүлхий шинэ өвчин биш, вакцин энэ тэр дахин захиалдаг ч өнөөдөр тохиож байгаа эд биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө 2010 оны арваннэгдүгээр сард шүлхий дэгдэж бас л асуудал дэгдэж байв. Тэр үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд байсан Ж.Сауле,
"Өнөөдрийн байдлаар 200 мянган тун вакцин оруулж ирсэн. Үүгээр Улаанбаатарын 450 мянган малыг вакцинжуулна. Мөн ОХУ-аас 200 мянган тун вакцин авна. Япон 200 мянган ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр болсон. Энэ хооронд Засгийн газар зүгээр хараад суугаагүй. 5.1 тэрбум төгрөг гарган шуурхай ажиллаж байна.
Жил бүр орон нутагт вакцин хийдэг. Хүнд нэг удаа вакцин хийхэд насан туршид дархлаа үүсдэг. Харин малд жилд нэг удаа хийхэд тухайн жилээ даадаг. Улсын онцгой комисс болон Засгийн газарт бид ажлаа тайлагнана. Хариуцлагын асуудлыг ч хөндөж ярина. Хариуцлага байх ёстой. Өнгөрсөн жил вакцинжуулсан юм бол яагаад үр дүнгээ өгөөгүйг ярих л хэрэгтэй.
Сүхбаатар аймагт дархлаажуулалтын вакцин хийсээр байтал 47 хувьтай, Дорнодод 87 хувьтай тогтсон байна. Үүний цаана нэг юм байгаа биз” гэж байв. Гэсэн ч тэр байдал өнөө хэр яг хэвэндээ л байсаар.
Ж.Саулегийн хэлснээр цаана нь ямар нэг юм байна. Мал эмнэлэг үржлийн газрын хувьд "дарга нар”-ын мөнгө угаадаг газар болсон талаар дээр дооргүй л ярьдаг. Вакцины "наймаа” хамгийн орлоготой гэж байгаа. Тэр утгаараа вакцинтай холбоотой маргаан нэлээд хэдэн жилийн

Сэтгэгдэл бичих