Дорнод аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны анхны хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдав. Энэхүү уулзалтаар хоёр байгууллагын 2016 онд хамтаран ажилласан журмын хэрэгжилтийн биелэлт, 2017 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж санал бодлоо солилцов.
Сумдад захиргааны арга хэмжээ авагдсан буюу шаардлага бүхий иргэдийн гарын хээний дардсыг сумдын хэсгийн төлөөлөгч нар өөрсдөө авч санд илгээх Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны хамтран ажиллах шинэ журам хэрэгжүүлэхтэй холбогдуулан тэдэнд тусгайлсан сургалт зохион байгуулав. Энэ ажиллагааг Шүүхийн шинжилгээний албанаас мэргэжлийн удирдлагаар ханган хамтран ажилласнаар сумдаас иргэдийн гарын хээний санд орох баяжилт шинэ түвшинд очно гэж хоёр тал үзлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22101
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих