Дорнод
аймгийн Прокурорын газраас ялтанд хилийн хориг тавих, цуцлахтай
холбогдуулан гаргасан заавар, журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулах,
санал гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын хууль
тогтоомжоор хүлээсэн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн
Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шалгалтыг явууллаа.
Шалгалтыг явуулахдаа Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хяналтанд буй ялтнуудын хувийн хэрэг материал, бүртгэлүүдийг татан тулгалт хийж, дээрх хоёр байгууллагаас хилийн хориг тавих, цуцлах санал хүргүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцан зааварчилж ажилласан төдийгүй тус аймаг дахь Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний зүүн бүс дэх газарт биечлан очиж 2017 оны 1 дугаар сарын байдлаар хилийн хориг тавих болох цуцлуулахаар хүргүүлсэн мэдээллийг газар дээр нь программаар нь тулгалт хийн шалгасан нь прокурорын байгууллагаас хилийн хориг, түүний биелэлтийг бүрэн бодитой хянасан үр дүнтэй ажил боллоо.
Шалгалтын дүнг Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний зүүн бүс дэх газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан хурлаар хэлэлцүүлж, цаашид хилийн хоригийн асуудлаар Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний зүүн бүс дэх газартай тухай бүр нь мэдээлэл солилцож ажиллахаар болсон байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22103
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих