Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвийн "Энэрэл” хамтын сангаас эмч, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжиргааг дэмжихэд зориулж өөрсдийн нөөц бололцоонд тулгуурласан "Түмэн сүрэгтэн” төслийг 2015-2017 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уг төслийн зорилго нь эмнэлгийн эмч, ажилчдыг малжуулж, цалингаас гадуур орлоготой болгоход оршино.
Хэрэгжүүлж буй үйл ажиллагаа:
Эмнэлгийн эмч ажилчид өөрсдийн санал, санаачлагаар цалингаасаа хамтын сандаа хуримтлал үүсгэж, 3 жилийн хугацаанд 22 ажилтаныг тус бүр 40 толгой хониор малжуулж, өөрсдийн амжиргааг дээшлүүлнэ. Одоогийн байдлаар нийт 13 ажилтан уг төсөлд хамрагдаад байгаа бөгөөд нийт 13.000.000 төгрөгийн 520 толгой малыг эргэн төлөлтгүйгээр хүлээн авсан.
Төслийн хүрэх үр дүн:
Эрүүл мэндийн төвийн 22 ажилтан нийт 1000 орчим толгой малаар малжих бөгөөд тэдний ар гэрийнхэн 95 хүн ашиг хүртэж, амьжиргаа дээшилнэ. Мөн хамтын сангийн хөрөнгө болж 40 толгой хонь үлдэж, өсөж, үржин цаашид эмнэлгийн эмч, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагдана.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22108
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих