1971 оноос эхтэй Дэлхийн Эдийн Засгийн чуулган "World Economic Forum Davos” Давост дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн, 300 гаруй сайд, 1000 гаруй гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, 1000 гаруй нийгмийн зүтгэлтэн, энтрепренер гээд нийт 99 орны 3000 хүн цугларчээ. Давост оролцож буй оролцогчдын дундаж нас нь 52. Нийт оролцогсдын 79 хувь нь эрэгтэй гэнэ. Төр засгийн өндөр дээд хэмжээний удирдагч оролцдог чуулганд манай улсаас шинэ залуу үеийн манлайлал Амарсайханы Ундрал оролцож байна. Чуулганд оролцож буй хамгийн залуу таван оролцогчийн нэг тэрээр дэлхий даяар зарласан шалгаруулалтанд тэнцэн энд ирсэн гэнэ. Өөрөөр хэлбэл Дэлхийн Эдийн Засгийн Форумаас жил бүр 50 шэйпэр залуусыг сонгон Давост оролцож, залуусыг төлөөлөх боломж олгодог байна. Өөрсдийн үйл хэрэг, нөлөөллөөрөө үеэ манлайлж, салбартаа тэргүүлж байгаа дэлхий даяарх 6000 гаруй залууг эгнээндээ нэгтгэсэн Global Shapers нийгэмлэг бол Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх залуусын байгууллага юм. Global Shapers Community Ulaanbaatar Hub үйл ажиллагаа, цар хүрээгээрээ бүс нутагтаа төдийгүй дэлхийд үнэлэгддэг байгууллага юм. Амарсайханы Ундрал нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд технологи, бизнесийн чиглэлээр дагнадаг Unread Media /www.unread.today/-ийг үүсгэн байгуулагчдын нэг.
Албан ёсны хөтөлбөр эхлэхээс өмнө тэрээр Швейцарын Цюрих хотноо "Давосын өмнөх” залуусын уулзалтанд оролцож, Давост ирээд 2 өдрийн турш төрөл бүрийн сургалт, лекц, арга хэмжээнүүдэд оролцсноо өөрийн нүүр номоор дамжуулан олон нийтэд хүргэж байсан юм. Тэрээр нүүр номдоо: " World Economic Forum-ээс 50 залуугаа дэлхийн тэрбум тэрбум залуусыг төлөөлж энд ирж буй гэдэг утгаараа маш сайн бэлдэж, ихээхэн ач холбогдол өгч байгаа нь мэдэгдэж байлаа. Ганцхан өдрийн дотор л Нобелийн шагналтантэй уулзах завшаан олдож, хүндэлж явдаг энтрепренерүүдийнхээ яриаг сонсох завшаан олдов. Мөн Дэлхийн Эдийн засгийн Форумыг үндэслэгч эрхэм Клаус Швабынхаа лекцэнд суулаа. Зөвхөн арга хэмжээний үеэр гэлтгүй кофенд оочерлож байхдаа, автобусанд зорчиж суухдаа бүр төөрч будилж энэ тэрүүгээр тэнэж байхдаа "гайхалтай” үйл бүтээж буй хүмүүстэй танилцаж, тэдний түүхийг сонсох боломж тохиож байна. Энэ долоо хоног гайхамшигтай өрнөх нь ээ гэдэгт итгэлтэй байна.” гэж бичжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих