УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн гэрт дахин хулгай оржээ. Тодруулбал, энэ сарын 19-нд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь хулгай орсон байна. Энэ удаад хулгайч нар түүний гэрээс олон тооны мөнгөн аяга, эхнэрийнх нь үнэт зүйлсийг хулгайлсан аж.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Мөн өмнө нь хулгайд алдсан бурхадыг цагдаагийнхан шуурхай ажиллан илрүүлсэн байна. Хэргийг эрхэлсэн ажилгүй Э, Г гэх этгээдүүд үйлдсэн болох нь тогтоогдсон аж.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн бямба гаригт УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очин хулгайд алдсан эд зүйлсээ мөн эсэхтэй танилцсан юм.
Б.Анир
zaluu.comURL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22135
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих