Дорнод аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтын ажиллагааг дэмжих, хорих ял эдлүүлэх, цагдан хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны ололт, дутагдлын шалтгаан нөхцлийг хэлэлцэх, тулгамдаж буй асуудлыг хамтаар шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг 2017 оны 01 сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хурлын зааланд зохион байгууллаа.
Хамтарсан зөвлөгөөнд аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Ууганбаатар, туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Э.Идэрбат болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцлоо.
Зөвлөгөөнөөр дараахь асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:
"2016 онд хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр хийсэн ажлын мэдээлэл, хүрсэн үр дүн, цаашид анхаарах асуудал” сэдвээр хүний тоо бүртгэлийн байцаагч, хошууч А.Энхтүвшин
"2016 онд Цагдан хорих байрны үйл ажиллагааны чиглэлээр хийсэн ажлын мэдээлэл, хүрсэн үр дүн, цаашид анхаарах асуудал” сэдвээр Цагдан хорих байрны дарга, хошууч Х.Онцгойбаяр
"Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны биелэлт, үр дүн” мэдвээр ХӨТЯ хариусан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Болормаа
гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур хураах ажиллагааны /Улсын орлогод оруулах/ биелэлт, үр дүн” сэдвээр шийдвэр гүйцэтгэгч Т.Амаржаргал
"Хорих ял дэлүүлэх, цагдан хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилт, 2016 онд гарсан онд гарсан зөрчил дутагдал, авсан арга хэмжээ, цаашид анхаарах асуудал, хяналтын ажлын чиглэлээр 2017 онд дэвшүүлж буй зорилт, арга хэлбэр” сэдвээр туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Э.Идэрбат нар мэдээлэл хийж санал шүүмжлэл явуулах, хамтран зохион байгуулах ажлын талаар санал авах зэргээр хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих