"Мунзуй” хочит Г.Нямдоржид холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 149.3 Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж, цагдан хориод удаж байна. Хэрвээ түүний гэм буруутайг шүүхээс тогтоовол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай байгаа юм. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад оргон зайлахыг завдсан гэх шалтгаанаар Эрүүгийн хэргийн 261 зүйл заалтаар мөн нэмж шалгаж байгаа аж.
Прокурорын байгууллагаас "Мунзуй” Г.Нямдоржид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байсан бөгөөд өчигдөр шүүх хурал нь болсон ч нэмж тодруулах зүйл байгаа гэсэн шалтгаанаар мөрдөн байцаалтад хэргийг буцаажээ. Ингэхдээ түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсэн юм.
Хэргийн тухайд, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид өнгөрсөн оны зургадугаар сард Г.Нямдоржийг Хэнтий аймгийн Норивлин сумаас баривчилсан. Тэрбээр "Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж газар дээрээ баригдсан мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан байдаг.
О.Сайхан
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих