Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2, 14.2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан "Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу харьяалах Иргэний зөвлөл, оршин суугч иргэдэд үйл ажиллагааныхаа тайланг тавих арга хэмжээний хүрээнд Дорнод аймаг дахь цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу тасаг албадын даргаар ахлуулсан хамтарсан багийн гишүүд болох хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нараас хариуцсан баг, сумынхаа иргэдэд Цагдаагийн газраас 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан тавих арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажиллаа.
Арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд 3500 орчим иргэн үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдсан ба үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилан, урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлгийг тараасан.
Цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой санал асуулгыг иргэдээс амаар болон бичгээр хүлээн авч, шийдвэрлэх, хамтран ажиллах талаар зохих хариултыг тус тус хүргүүлсэн байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22167
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих