Дорнод нутгийн аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхэд нэн шаардлагатай нэгэн үйлчилгээ бол орон нутгийн онцлог шинжийг илэрхийлсэн бэлэг дурсгалын болон ахуй хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм.
Өнөөдрийн байдлаар бидэнд нутаг орондоо ирсэн гадна, дотны зочид, жуулчдад дурсгал болгон өгөх бэлэг дурсгалын бүтээгдэхүүн байхгүй учраас тус асуудлыг шийдэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулах гэж байна.
Уулзалтыг Дорнод ХАҮТ, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ, Хөгжлийн шийдэл төслийн баг хамтран энэ оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагаас Дорнод ХАҮТ-ын байранд зохион байгуулна.
Үйлдвэрлэгч болон сонирхогчдыг урьж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих