Та ихэнхдээ оройтож унтдаг уу? Хэрэв тийм бол яг өнөөдрөөс энэ зуршилаа өөрчлөөрэй. Учир нь оройтож унтах нь маш олон өвчний эх үүсвэр болдог юм байна. Чикагогийн их сургуулийн судлаачид шар шувуу шиг орой унтдаг хүмүүс нь хооллох буруу зуршилаасаа болж жин нэмж, архаг хууч өвчтэй болдгийг олж тогтоосон байна. Илүүдэл жин: Шөнө дунд болж байхад унтдаггүй хүмүүсийн хамгийн түгээмэл зүйл нь хэт таргалалт байдаг. Шөнө орой унтсан учраас өглөө оройтож босно. Тэгээд босоод юу ч хамаагүй идмээр санагдаж хяналтгүйгээр идсэнээр ийнхүү жин нэмдэг байна. Илүүдэл жин нь чихрийн шижин, зүрхний шигдээс зэрэг өвчин тусах магадлалыг ихэсгэдэг. Эрт унтаж байх нь шөнийн цагаар их идэхээс сэргийлдэг бөгөөд жингээ хэвийн хэмжээнд барихад тань тусална.
Унтах цагаа тогтоо: Орой унтагсад ихэвчлэн шөнийн 2 цагаас өглөөний 10 цаг хүртэл унтдаг бөгөөд өглөөнийхөө цайг өдөр идэж өдрийн хоолоо 14:30-д идэж оройн хоолоо 8:15-д иддэг гэсэн ерөнхий судалгаа байдаг. Мөн орой 22 цагаас хойш махан хоол ихээр иддэг байна. Иймээс амьдралынхаа хэв маягт анхаарал хандуулах цаг болжээ. Эрүүл амьдралын хэв маяг: Судалгаагаар хэвийн хүний амьдралын хэмнэл дараах хэлбэртэй байх ёстой байдаг байна. Үүнд: шөний 12:30-с өмнө унтаж, өглөө 8 цагт босож өглөөний хоолоо 9-д идэж өдрийн хоолоо 13:00-д оройн хоолоо 19:00 цагт идэх. Харин 20:30-с хойш хөнгөн зууш хэрэглэх гэсэн байна.
Мөн хэвийн амьдралын хэв маягтай хүн дунджаар өдөрт 7.5 цаг унтдаг бөгөөд энэ нь оройтож унтдаг хүмүүсээс хагас цагаар бага байгаа юм. Хэвийн болон оройтож унтдаг хүмүүсийг харьцуулаад үзэхэд оройтож унтдаг хүмүүс нь 248 калорийг өдөрт илүү авдаг бөгөөд жимс, ногооноос 2 дахь их хэмжээний түргэн хоолыг иддэг байна. Мөн тэд калори ихтэй уух зүйлсийг 3 дахин ихээр уудаг байна. Эрт босвол нэгийг дуулна гэсэг ардын сайхан үг байдаг. Та яаж ч ажил ихтэй завгүй байсан 00:00 цагаас өмнө унтаж хэвшээрэй. Өглөө эртлэн босох нь эрүүл амьдрахын үндэс байдаг бөгөөд "Өглөөний 1 цаг өдрийн 2 цагтай тэнцдэг ” гэсэн үг ч байдаг. Тийм болохоор амьдралын зөв хэвшилийг баримталж өглөө эртлэн босож эрч хүчтэйгээр өдөр бүрийг өнгөрүүлж байгаарай
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22173
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих