Өчигдөр АН-ын бүлэг өдөржин хуралдаж хэд
хэдэн асуудлыг хэлэлцсэн. Эдгээр асуудлуудын дотроос Х.Баттулга сайдын
"дан дээл”-тэй үлдэх асуудалд нухацтай хандсан гэх. Тиймээс тус бүлгийн
зүгээс сайдаас огцрох хүсэлтээ гаргаад буй Х.Баттулгын огцрох хүсэлтийг
хүлээн авахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Мэдээж Х.Баттулгын оронд хэн гэгч эрхмийг томилох саналтай байгаа нь
сонин. Тэгвэл түүний оронд тус яамны Төрийн нарын бичгийн дарга
Х.Золжаргалыг томилох саналыг гаргаж байгаа аж.
Тэрбээр Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай
нэгэн хэмээн үзжээ. Х.Золжаргал нь өнгөрөгч сонгуулиар Орхон аймагт
нэр дэвшсэн ч ялж чадаагүй юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга сайдын албаа өгөх болсон шалтгаанаа
одоогоор тайлбарлаагүй байгаа. Гэхдээ сайдын албаас татгалзах болсон
гол шалтгаан нь "давхар дээл” тайлах болсонтой холбоотой хэмээн ярьдаг.
Учир нь тэрбээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар
хашихгүй байх хуулийн төслийг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн
хэрэгжүүлэхийг дэмжиж, хоёр ч удаа намынхаа эсрэг санал өгсөн юм.
Б.Оргил
Эх сурвалж: "new.mn"
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2219
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих