
Монголын дахин нэг иргэнийг ОУ-ын
эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоос эрэн сурвалжилж
эхэллээ. Тус байгууллагын албан ёсны вэб хуудаст дурдсанаар
Сономцэрэнгийн Энхчимэг нь бусдын эд хөрөнгийн хувьдаа
завшсан,шамшигдуулсан хэргээр шалгуулж байгаа аж.
Тэрээр хэрэгт шалгагдах хугацаандаа хилээр оргон зугтсан учир шүүхийн
шийдвэрээр олон улсад эрэн сурвалжлах болсон байна. С.Энхчимэг гэх
эмэгтэй нь Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1972 онд төрсөн аж. Одоогоор
интерполд түүнтэй нийлээд монголын найман иргэнийг эрэн сурвалжилж
байна.


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2220
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих