Чухамдаа хөтөлбөрийн үр дүнд нь алт олборлолт хурдацтай нэмэгдэж, хүндрэлийг хохирол багатайгаар даван туулах хөшүүрэг бий болж байна. Эдийн засгийг сэргээх зорилго тээсэн "Алт-2” хөтөлбөр хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжих юм. Ингэснээр жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тоннд хүргэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, борлуулалтын орлого нэг тэрбум ам.долларыг давах нь. Монголын алтны үйлдвэрлэгчид өнгөрсөн онд нийт 18.3 тонн алт Монголбанкинд тушааж, 732 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлсэи. Энэ нь төв банкны ам.доллараар илэрхийлэх албан нөөцийн 53 хувьтай тэнцэх дүн. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байх баталгаа нь алтны тушаалт болж байгаа юм.
"Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлж буй уул уурхайн орлого ирэх жилүүдэд өсөх нь. Ялангуяа уул уурхайн салбарын орлогод эзлэх алтны хувь хэмжээ нэмэгдэхээр байна. Алт олборлолтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд геологийн эрэл хайгуулын ажил эрчимжиж, хөрөнгө оруулалт өсөх нь. Алтны уурхайн төслүүд хэрэгжсэнээр шинээр 4-5 мянган ажлын байр бий болох тооцооллыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргажээ. Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг "Алт-2” хөтөлбөр 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
Манай улсын алтны үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлдэг. Алтны тушаалт нэмэгдэх хэрээр төв банкны гадаад валютын албан нөөц нэмэгдэх эрх зүйн орчин үйлчилж байгаа. Монголбанкинд иргэд, аж ахуйн нэгжийн алтны тушаалтыг нэмэгдүүлэхээр 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь үр дүнгээ өгч эхэлсэн юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд алтны тушаалт эрс нэмэгдлээ. Хуульд зааснаар 2019 он хүртэл Монголбанк, түүний эрх олгосон арилжааны банкуудад тушаасан алтны нөөц ашигласны төлбөрийг таван хувиас 2.5 хувь болгон бууруулсан. Энэ нь алтны тушаалт огцом сэргэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхийн зах зээлийн үнийн тогтвортой өсөлтийн үр дүнд алтны тушаалтын орлого хамгийн багадаа 2018 онд 789.2, 2020 онд 852.7 сая ам.долларт хүрэхээр байна. Алтны тушаалтын орлого ирэх жилүүдэд 35-46 хувиар өсөхөөр төсөөлөлтэй байх нааштай хандлага давамгайлж байгааг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Д.Төгөлдөр өөрийн бэлтгэсэн судалгаандаа дурджээ.
Засгийн газар хууль, журмаа өөрчилж, алтны компаниудад хаалгаа нээсэн нь Монголбанкинд валютын нөөцөө зузаалах боломжийг олгосон билээ. "Алт-2” хөтөлбөр хэрэгжсэнээр төгрөгийн ханш тогтворжиж, эдийн засгийн өсөлтийг хангах таатаи нөхцөл бүрдэх юм. Монголын алт олборлолтын түүх тийм ч дардан байгаагүй. Алдаа, оноо нь тэнцэж мэдэх тус салбарт ойрын жилүүдэд эрэл, хайгуулын судалгааны ажил идэвхжиж, алтны үндсэн болон үүсмэл ордуудын нөөцийн үнэлгээ, нөөцийн хөдөлгөөний бүртгэл сайжрах нь дамжиггүй. Мөн алтны нөөцийн хэмжээг тогтвортой өсгөх гол найдвар нь "Алт-2” хөтөлбөр.
Эдийн засагч Ч.Эрдэнэдалай "Алт бол экспортыг солонгоруулах стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэл” гэж дүгнэсэн юм. Тэрбээр "Алтны ханшийн төлөв энэ онд эерэг байна” хэмээн ярилаа. Дэлхийн зах зээл дээрх алтны үнийн өсөлт тасралтгүй үргэлжилж буй. Энэ боломжийг ашиглах бодлогын орон зайг Засгийн газар хувийн хэвшилд бүрдүүллээ. Компаниудын хувьд хайгуулын ажил хийх хөрөнгө мөнгө босгох боломж баталгаажиж байна. Тэгэхээр хөтөлбөр хэрэгжих хугацаанд алтны зах зээлээс ахиу ашиг өвөртлөх нь чухал.
Олон улсын алтны үнийн талаар судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх 10 банк, санхүүгийн байгууллагын судалгаа, тайланд суурилан 2015-2025 оны алтны үнийн төсөөллийг "Алтны салбарын боломж, гарц” судалгааны баг тооцоолжээ. Тэдний "Алт-2" хөтөлбөр хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжихээр болов үзэж буйгаар энэ оноос эхлэн алтны үнэ тогтвортой өсөх төлөв ажиглагдаж байгаа. "Алт-2” хөтөлбөрт тусгалаа олсон томоохон ажлын нэг нь алт цэвэршүүлэх үйлдвэр. Тус үйлдвэрийг байгуулснаар алтыг олон улсын зах зээлд шууд борлуулах боломжтой болох юм. Дотоодын алтны салбарт төдийгүй бүс нутгийн зах зээлд томоохон тоглогч байх боломж "Оюутолгой”-д бий. Тус компани энэ онд 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
"Оюутолгой”-н алтыг Монголбанкаар дамжуулж гаргадаг болчихвол алт болон валютын нөөц үлэмж ихэснэ. Үүнээс гадна Гацууртын олборлолт эхэлбэл алтны тушаалт эрс нэмэгдэнэ гэж салбарынхан хэлж байна. Чөлөөтэй хөрвөх чадвартай валют бол алт. Экспортын өрсөлдөх чадамжтай бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд гадаад валютын нөөц бүрдүүлэх гол эх үүсвэр болж байна. Хөгжингүй орнууд гадаад валютын нөөцөндөө алтаа хадгалж, хямралтай үедээ
хэрэглэх нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, алтаа стратегийн з-риулалтаар ашигладаг гэсэн үг. Учир нь цаг хугацаанаас үл хамаарч үнэ цэнэ хадгалж байдаг таваар. Тиймээс хөрөнгө оруулагчдын хувьд найдвар алддаггүй металл юм. Эдийн засгийг сэргээж, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох "Алт-2” хөтөлбөр гараанаасаа ийн хөдөллөө.
Б.Баяртогтох [ЗГМ]
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих