Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Хүнсний эрхийн бичгийн
бичиг олгох журмын 6,5 дахь заалтын дагуу хүнсний эрхийн бичгийн
үйлчилгээг иргэдэд хүргэх хүнсний дэлгүүрийн сонгон шалгаруулалтыг
аймгийн ХХҮГ-аас зарлаж байна. Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуй
нэгж байгууллага нь 1. Албан хүсэлт 2. Аж ахуй нэгжийн гэрчилгээ 3.
Хүнсний дэлгүүрийн танилцуулга, гэрэл зураг 4. Хүнсний дэлгүүрийн
зөвшөөрөл 5. Зөвшөөрөгдсөн 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний санал
/хавсралтын дагуу/ гэсэн материалыг бүрдүүлэн битүүмжилж, Хөдөлмөр
халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтэст ирүүлэх юм
байна. Материалыг 1-р сарын 29-ний өдрийн 17 цаг хүртэл хүлээж авна.
Тухайн хүнсний дэлгүүр багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг
байна гэсэн шаардлага тавигдах юм. Сонгон шалгаруулалтыг аймгийн Өмчийн
газар болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Хөдөлмөр
халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэнгүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын
хэсэг сонгон шалгаруулах юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7058-2255,
9958-3553, 7058-3031 Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22230
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих