Тэд "Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн. Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм. Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно" гэсэн тайлбарыг хийсэн байна.
Тэдний тайлбараас үзэхэд өмнө Н.Алтанхуягаас хэд хэдэн удаа мэдүүлэг авч байсан. Улмаар дахин мэдүүлэг авахаар дуудах үеэр Н.Алтанхуяг улс төрийн зорилгоор ашигласан болж таарч байна. Яг сонгуулийн сурталчилгааны үеэр мэдүүлэг авахаар дуудсан нь хардлагыг төрүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ мөрдөн байцаалт процетурын дагуу явагдаж байгаа учраас шаардлагатай тохиолдолд дуудаж мэдүүлэг, байцаалт авах нь хуулийн байгууллагын ажил гэдгийг мартаж болохгүй юм. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягыг АН-ын даргад нэр дэвшиж байгаа гээд АТГ ажлаа зогсоож, мөрдөн байцаалтаа хойшлуулах үндэслэлгүй.
А.Аюуш
Үндэстэн агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих