АН-ын даргын сонгууль болоход хоёрхон хоног үлдлээ. Санал хураалт энэ сарын 29-ны өдрийн 07.00 цагт эхэлж, 22.00 цагт өндөрлөх юм. Намын даргын сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Намын даргын сонгуулийг УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаатай ижил зарчмаар явуулна.
Тодруулбал, АН-ын гишүүд өөрийн харьяалагдах аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах байранд очиж, саналаа өгнө. Санал авах ажиллагаа орон даяар зэрэг эхлэнэ. УИХ-ын сонгуулиас ялгаатай нь саналыг гараар тоолох аж. Дашрамд, АН-ын Шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй АН-ын гишүүн намын даргын сонгуульд санал өгөх эрхгүй юм. Саналаа өгөхдөө санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, саналын хуудас бөглөж, зориулалтын битүүмжилсэн хайрцагт саналын хуудсаа хийнэ. Санал өгсөн гишүүн бүр хуруун дээрээ сонгууль өгсөн гэх тусгай тэмдэглэгээ хийлгэх юм байна.
Т.Гэрэл
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих