Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр МҮЭХ-ны идэвхтэн, сонгуультан гишүүдтэй уулзалт хийлээ. Тэрээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодолго, зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт баталсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн талаар асуултад хариу өгч ярилцлаа. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Засгийн газрыг төлөөлж бид өмнө нь Ерөнхий сайдтай уулзсан. Харин энэ удаагийн уулзалтыг Н.Номтойбаяр сайд өөрөө санаачлан, уулзалт хийх хүсэлт тавьсанд баярлаж байна. Цааш цаашдын хамтын ажиллагаа улам батжихын эхлэл гэж үзэж байна. Хэлэлцээр болон бусад хамтын зорилтоо бодит ажил болгохын төлөө хамтдаа хичээе" хэмээн онцолж байв.
ЭХ СУРВАЛЖ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн алба
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22253
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих