АН-ын даргын сонгуульд нэр дэвшсэн С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын таван нэр дэвшигч бүтэн сарын турш Монгол орноо тойрч, мөрийн хөтөлбөр, зорилго чиглэлээ намын гишүүд, дэмжигчиддээ танилцуулсан билээ.
Тэгвэл АН-ын даргын сонгууль энэ сарын 29-ний ням гарагт болох учиртай. Сонгуулийн санал хураалт энэ өдрийн 07:00 цагт эхэлж, 22:00 цагт өндөрлөх юм. Намын даргын сонгуулийг УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаатай ижил зарчмаар явуулахаар шийдвэрлэсэн аж.
Тухайлбал, АН-ын гишүүд өөрийн харьяалагдах аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах байранд очиж, саналаа өгөхийн зэрэгцээ санал хураалт орон даяар нэгэн зэрэг эхлэх аж. Түүнчлэн санал хураалт дууссаны дараа саналыг гараар тоолох гэнэ. Саналаа өгөх эрх бүхий намын гишүүд саналаа өгөхдөө санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, саналын хуудас бөглөж, зориулалтын битүүмжилсэн хайрцагт саналын хуудсаа хийх юм байна.
Мөн санал өгсөн гишүүн бүрийн хуруун дээр тусгай тэмдэглэгээ хийх ажээ. Дашрамд дурьдахад, АН-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй гишүүд намын даргын сонгуульд санал өгөх эрхгүй гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих