Дорнод аймгийн ХХҮГ-аас ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй 25 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгснөөс мэргэжлийн талаар 1, хөдөлмөр эрхлэлтийн талаар 24 иргэнд мэдээлэл хүргээд байна. Зөвлөгөө мэдээлэлд хамрагдсан иргэдийг насны ангиллаар авч үзвэл 15-24 насны 3 иргэн, 25-34 насны 13 иргэн, 35-44 насны 1 иргэн, 45-54 насны 8 иргэн тус тус хамрагдсан байна.
Тус газарт 9 аж ахуй нэгж байгууллага, иргэнээс сул чөлөөтэй 32 ажлын байрны захиалга ирүүлсний дагуу 59 иргэнд ажлын байр санал болгосноос 31 иргэнийг ажилд зуучлаад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зүүн бүсийн аймгуудтай харьцуулахад Сүхбаатар аймгаас 1,4 хувиар бага, Хэнтий аймгаас 18 хувиар илүү бөгөөд бүсийн нийт зуучлагдсан иргэдийн 38,5 хувь, улсын нийт зуучлагдсан иргэдийн 0,02 хувийг тус тус эзэлж байна.
Энэ сард 157 ажил хайгч иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлээ сэргээлгэж, мэдээллээ шинэчилсэн бол тайлант хугацаанд 72 иргэн хасагдснаас 31 иргэн нь ажилд зуучлагдаж, сарын эцэст 1900 иргэн идэвхтэй ажил хайгчаар бүртгэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Ажил хайгч иргэдийг зүүн бүстэй харьцуулахад зүүн бүсийн аймгуудтай харьцуулахад Хэнтий аймгаас 1,8 хувь, Сүхбаатар аймгаас 1,7 хувиар илүү бөгөөд бүсийн нийт ажил хайгч иргэдийн 47,3 хувь, улсын нийт ажил хайгч иргэдийн 0,03 хувийг тус тус эзэлж байна.
Бүртгэлтэй ажил хайгч иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл хамгийн их 51.2 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд эзэлж байгаа бол 21.2 хувийг дээд боловсролтой иргэд, 16.7 хувийг тусгай, техникийн боловсролтой иргэд тус тус эзэлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих