Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны А/89 дүгээр тушаал "Ял эдлүүлэх
ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ын 1.19 дэх заалт, Дорнод
аймгийн Прокурорын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд
тусгагдсаны дагуу Цагдаагийн газрын захиргааны хяналтанд буй шүүхээс
хорих ял нь тэнсэгдсэн, ял хойшлогдсон этгээдүүдэд тавих хяналтын ажилд
гарч буй алдаа дутагдал, түүний шалгаан нөхцлийг хэлэлцэх, хяналтын
ажилд тулгамдаж буй асуудлыг хамтаар
шийдвэрлэх, арга барилыг дээшлүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг
тодорхойлох зорилгоор тус аймгийн Цагдаагийн газрын дарга, Нийтийн хэв
журам хамгаалах тасгийн дарга, хариуцсан ахлахууд, хэсгийн байцаагч,
төлөөлөгчдыг оролцуулсан ажил хэргийн уулзалтыг 2017 оны 01 дүгээр сарын
20-ны өдөр зохион явуулсан байна.
Уулзалтаар шүүхээс хорих ял нь тэнсэгдсэн, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ял хойшлогдсон этгээдүүдэд тавих хяналтын ажлын чиглэлээр 2016 онд Цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл, хүрсэн үр дүн, цаашид анхаарах асуудлаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун мэдээлэл хийж, Туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Э.Идэрбат хяналтын ажлын чиглэлээр 2016 онд гарсан зөрчил дутагдал, авсан арга хэмжээ, цаашид анхаарах асуудал, арга хэлбэрийн талаар болон 2016 онд хяналтын ажилд тулгамдаж байсан зарим асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, 2017 оны зорилтыг хамтаар тодорхойлсон байна.
Түүнчлэн тус уулзалтаар хяналт хариуцсан прокуророос санаачлан гаргасан хяналтын ажлыг бүхэлд нь болон хэсэгчлэн танилцах ажиллагааны график, тэнсэгдсэн, ял хойшлогдсон этгээдүүдтэй прокурор уулзах, санал хүсэлтийг нь сонсох, хүлээн авч шийдвэрлэх хуваарь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3 дахь заалтын хэрэгжилтийг нэг мөр, бодьтой хангуулах үүднээс сумдын засаг дарга нарын танилцах ажиллагааны /чек лист/ тэмдэглэл зэргийг уулзалтанд оролцогчдод танилцуулан тарааж, үйл ажиллагаандаа мөрдүүлэн биелэлтийг хангуулахаар болон хяналтын арга барилыг шинэ шатанд гаргах үүрэг чиглэлийг өгсөн байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22298
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих