Ардчилсан намын удирдлагаа сонгох сонгуульд намын гишүүд маш идэвхтэй оролцож, намдаа итгэх итгэл алдраагүй байгааг аймгийн сонгуулийн салбар хорооныхон онцолж байсан. Хориод хоног үргэлжилсэн намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлээр Дорнод аймагт 4000 хүн бүртгүүлж, тэдний 68 хувь буюу 2707 гишүүн сонгуульд санал өгөх эрхтэй оролцсон байна.
Сумд урьд урьдынхаас идэвхтэй оролцож, аймгийн төв буюу Хэрлэн сум дангаараа ирцийн 63 хувийг бүрдүүлжээ.
Энд сонирхуулахад Чулуунхороот сумын сонгогчид нэр дэвшигч Н.Алтанхуягийн төлөө 80 гаруй хувийн саналыг өгсөн байна. Энэ сум Орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулсан 3 сумын нэг нь юм.
Б.Туяа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих