
*Би Дорнод аймагт Төрсөн, яг л Дорнодын унаган хүүхэд. Аймгийн баруун дэнжид Тээврийн товчоо гэж байсан, хамгийн арын гудамжинд манайх байдаг байлаа. Тэнд л хүүхэд нас маань өнгөрсөн. Аав маань нягтлан бодогчийн ажилтай орой үдэшдээ их суудаг, тийм болохоор ээж маань л биднийг бөөцийлж өсгөж хүн болгосон доо.
-Эхээс олуул уу?
-Манайх чинь бүгд хөвгүүд, таван хүүтэй айл. Өсөхийн хэрээр идэх нь ч их л байсан байх. Гэр орны ажлаас хамжилцаж ээждээ туслаад л хичээлдээ гүйгээд. Тэр үеийн хүүхдүүд ямар байсан яг л тийм байдлаар өссөн, нэг их этгээд байгаагүй ээ. Ямар тоглоом тоглож байсан, яг л тийм. Лантуу цохьж, тэвэг өшиглөх зэргээр. Дараа нь сургуулиа төтсч Анагаах ухааны чиглэлээр суралцсан. Энэ маань миний хувь тохиол байсан байх. Бидний үеийхэн бүгд л адил даа. Суурь хүмүүжил гайгүй байсан. Аав ээж ахмад настанаа хүндэлдэг, юунд ч үнэнч худал хуурмагаас хол. Эмчийн мэргэжил эзэмшсэн маань миний амьдралд их том эргэлт болсон. Угийн зөөлөн дөлгөөн хүн чинь яг тэр чиглэлийн энэрэнгүй мэргэжил эзэмшихээр түүндээ уусчихдаг юм шиг байгаа юм.
-Аав тань Архангайнх билүү?
-Тийм ээ. Аав маань Архангайн Өгийнуурынх. Тавин хэдэн онд санхүүгийн сургууль Төгсөөд Дорнодод хуваарилагдаж ирээд тэр чигтээ суурьшсан хүн. Одоо бол бүр Дорнодын болсон. Нутагт нь ах дүү, садан төрөл гэж байхгүй. Өөрийнхөө ах дүүг их эрт татаж авчраад бүгд энд төвхнөцгөөсөн.
-Ээж чинь?
-Төрсөн ээж минь бидний бүр багад өөд болсон, намайг дөрөвтэйд. бага дүүг зургаан сартай байхад. Том ах маань таван настай байсан юм болов уу даа. Тэр үеийг би санадаггүй юм. Аав маань таван бандитай үлдэж байж. Миний төрсөн ээж Дашбалбар сумынх. Сумаасаа нааш машинтай явж байгаад ослоор өөд болсон гэдэг. Сүүлд аав маань нэг хүнтэй учирч, их сайн ээж бидэнд заяасан. Баян-Уулын Хандсүрэн гэж, ёстой сайхан буянтай хүн байсан даа. Тэр үед залуу ч байсан биз, тавын таван эрэгтэй хүүхдийг хүн болгоно гэдэг том зориг байсан байх шүү. Ээж маань биднийг үнэхээр сайхан өсгөж хүмүүжүүлсэн. Бидний олонд зонтой, хүнд муу юм хийчихгүй, хүнд муу санахгүй мөр чигээрээ яваа маань ээжийн маань л хүмүүжил. Бурхан бидэнд үнэхээр сайхан ээж "илгээсэн дээ" гэж бодож явдаг юм. Хожим эдгэшгүй айхавтар өвчин тусч олон ч жил бид асарч тойглож байгаад бурхны оронд нь үдсэн дээ.
-Ах дүү нар чинь хаагуур байна?
-Ганболд ах маань хотод байна. Хавар, зун, намартаа энд ирж морио уяна. Моринд бол үнэн хорхойтой хүн дээ. Бага дүү маань хотод барилгын материалын компанитай. Гайгүй том компани юм билээ, олон хүнийг ажлын байраар хангаж, олон хүний амьдралыг авч явж байгаа. Миний доод талын дүү энд холбооны газарт монтёр. Нэг ах маань Налайхын нисэхийн ангийн дарга, хурандаа цолтой хүн бий. Бүгд л сайн сайхан явж байна даа бид.
-Өнөөдөр би Ганбат гэж хувь хүнтэй ярьж суугаа ч хожмын өдөр улс төрийн амьдралын түүх болж үлдэнэ. Миний асуух гээд байгааг Та багиаалж байгаа байх. Ямар замаар улс төрийн энэ том албан тушаалд гарч нрэв. Хамгийн анх энэ саналыг хэн тавив?
-Өнгөрсөн хугацаанд манай аймаг улс төрийн хувьд үнэхээрийн хэцүү сорилтыг давсан жил болсон. Сонгуулийн үр дүн бол тодорхой. Ардын . нам давуу олон, Ардчилсан нам арай цөөн, 2 бие даагчтай, нэг Ногоон намын хүнтэй. Үр дүн тодорхой ч намд өгдөг саналаараа Ардчилсан нам илүү санал авчихсан. Засаг даргаа сонгодог дээр аймаг маань нэлээн "дуншлаа" шүү дээ. Эхлээд Ардын намынхан Засаг даргаа сонгоод Ерөнхий сайдад уламжилсан боловч хуулийн заалт нь таарахгүй буцаасан. Дахиад хоёр дахиа хуралдаад дахиад хүнээ сонгоод явуулсан, буцсан. Энэ үеэс янз бүрийн хүмүүсийн санал яваад л байсан. Манай Ардчилсан намын даргын нэр ч явж л байсан. Ят энэ бужигнааны үед янз бүрийн хүмүүсээс надад санал ирж байсан ч тэр үед би үнэндээ хүлээж аваагүй юм. Нэгдүгээрт би мэргэжилдээ үнэнч мэргэжлээсээ хөндийрчихгүй бусдадаа" тусалж, дэмжээд явья гэсэн санаа байсан. Хоёрт гэвэл, тэртээ тэргүй манай намаас намын дарга нь нэр дэвшээд явж байгаа юм чинь тэрийгээ нэг талаас бодолцоё. Гуравт гэвэл, би заавал Засаг дарга болох гээд гүйх нь юу юм бэ, тэгээд ч би нам энэ тэр гээд туйлширч явдаг биш. Тийм болохоор бусад маань яваг гэдэг санаа байсан. Тэгээд хүлээж аваагүй юм. "Энэ бол хэн хүнд ирдэггүй боломж, яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ" гэсэн янз бүрийн мессеж ирж л байсан. Тэрнээс хойш зөндөө хугацаа өнгөрсөн. Тэр хооронд аймаг орон нутгийн байдал хэцүү болж ирж байгаа нь мэдрэгдсэн. Энэ үеэс өмнөхөөс ч олон хүн надад санал тавьсан. Явсаар байгаад намын бүлэг доторхи днйлэнх олонхи нь болж ирсэн. Тэгээд бодоод үзсэн нь боломж байж болох харагдаад аймаг орон нутаг эзэнтэй байхгүй бол болохгүй нь гэдэг хүндхэн байдал ч үүссэн. Тэгээд хамгийн сүүлчийн хуралдаанаар болсон доо.
-Хүнд дотроос нь хүч түрээд юуг ч барьж аваад хийчихмээр үе бий. Тэр үедээ энэ шийдийг гаргажээ дээ?
-За, тийм юм болов уу даа.
-Хоёр сар болчихов уу?
-Яг хоёр сар болж байна.
-Хэр итгэл төрж байхын?-Одоо бол итгэлтэй байгаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд нэлээд ажлыг амжуулна гэсэн бодол байна.
-Таны хувьд алгуур өгссөн шат биш, гэнэтийн шийдвэр байсан. Тийм болохоор амьдралын хэв маягийн өөрчлөлтийг тань сонирхож болох уу?
-Шал ондоо болсон шүү дээ. Олон жил хийсэн эмчийнхээ ажилд дасчихсан, түүнд маань манай хүүхэд шуухад, гэр бүл, аав маань бүгд зохицсон байсан. Шөнө хэзээ ч хамаагүй дуудагддаг, орноосоо сугараад босоод явж л байдаг тогтсон тийм амьдрал байсан. Одоо бол аймаг орон нутгын бүхэл бүтэн хувь заяны асуудал над дээр бууж ирлээ. Миний яаж ажиллахаас миний ямар санаачлага гаргахаас, миний хэр хөөцөлдлөгөөтэй байхаас бүх зүйл шалтгаалах болж байна. Би унжийгаад, ямар ч санаачилга гаргахгүй ширээний араас босохгүй байвал угаасаа ажил явахгүй гэдэг нь тодорхой Нэлээн өргөн хүрээнд сэтгэж, том асууд барьж авч тэрнийгээ хөөж гүйцэлдүүлэхийн тулд уйгагүй явж, боломж заавал байгаа гэдэг үүднээс зүтгээд байвал болох л доо.
-Би бол таныг тийм ч амархан хүний аясаар хөдлөөд байхааргүй "хүнд" талдаа хүн гэж ойлгож байгаа. Зөөлөн хүн гэсэн ойлголт бас байх шиг. Гэхдээ чулууг ус мөлийлгөдөг гэдэг үг ч бас бий.
-Ер нь би чинь зан төлөвийн хувьд зөөлөн талын хүн. Гэхдээ аймаг орны аливаа эрх ашгийн төлөөх шийдвэр дээр зөөлөн байж болохгүй шүү дээ. Хууль ном ямар байна тэр дагуу л шийдвэрээ гаргана. Бас зарим нэг нь "Зөөлөн хүн юм. Хэн нэгний гарын аясаар хөдлөөд байна" ч гэдэг юм уу надад бас сонсогдож л байна. Тийм юм бол байхгүй ээ. Ягтэрэн дээрээ тулбал би хатуу. Намайг мэдэх нэг нь бол мэднэ. Аймаг орон нутгийн эрх ашигт нөлөөлөхгүйгээр зарим нэг асуудал дээр тохиролцоход би ярьсан хэлсэн дээ л байх ёстой.
-Хэр сүсэг бишрэлтэй вэ? Ганданд мандал өргүүлээд зогсч байхыг тань телевизээр хараад бодож суулаа.
-Би уул овоон дээр зөндөө л гарч явсан. Урьд нь бол хэлдэг, хүсдэг юм маань өөр байж. Аав маань эрүүл саруул байгаасай, үр хүүхэд маань сайн сайхан яваасай. гэхчлэн. Шинэ он гараад нэгдүгээр сарын нэгний өглөө би Шилийн богд дээр гарсан. Ажил аваад . удаагүй байсан. Тэнд очоод хүсэх юм маань ондоо болсныг анзаарсан. Аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө санасан бодсоноо хийж гүйцээхийн төлөө ч гэдэг юм уу, бодож, сүсэглэх маань шал ондоо болсон байсан шүү. Сүсэг бишрэлийн хувьд би бол үнэхээр сүсэггүй хүн. Юуг нь нуухав. Хүмүүс жил орлоо гээд засал ном хийлгэдэг. Би хийлгэж үзээгүй. Саяболяалтчүгүй төр, шашны уялдаа холбоо байна Мандал өргөнө гээд аймгийнхаа төв ганданд очсон. Аймаг орныхоо хүн зоны өвчин эмгэггүй эрүүл саруул байж сайн сайхан амьдрахыг бодож сүсэглэж зогслоо. Ер нь тэгээд би шашингүй хүн гээд яваад байж болохгүй л юм шиг байна. Ард олныхоо төлөө залбирахаас яалтай.
-Тантай хүмүүс яаж харьцаж байна? Шууд харьцаж чадаж байна уу, бэргэж болгоомжилсон байдалтай байх юм уу?
-Нэг их өөрчлөгдсөн юм олж харахгүй байгаа. Шууд л харьцаж байгаа байх. Би өөрөө хүмүүсийг дээр дор гэж ялгаж мэддэггүй. Хуучин ямар хэмжээнд байсан тэр л байдлаараа харьцаж байгаа.
-Дарга болсон өнгөн дээр дагаж далдайх хүн олон л байдаг байх. Хүн танихдаа хэр вэ?
-Яг ний нуугүй хэлэхэд би хүн таних тал дээр тааруу. Хүнтэй харьцаж байхдаа энэ цаанаа ямар санаатай хүн бол гэсэн бодол миний сэтгэлд огт орж ирдэггүй, тийм санаа ч төрдөггүй. Анхнаасаа их төлөв өвчтэй хүнтэй харьцаж ирсэн болохоор тархинд тийм бодол орж ирдэггүй байх. Тэгэхээр хүн танихдаа муу хүн шиг байгаа юм. Яахав ээ, энэ албыг авсны дараа зарим н-эг найз нөхөд ганц нэг хүний талаар анхааруулж хэлж л байсан. Болгоомжлох талаас нь ч юм уу. Тэгж сануулсан ч надад ерөөсөө тийм бодол орж ирдэггүй.
-Ер нь би чинь зан төлөвийн хувьд зөөлөн талын хүн. Гэхдээ аймаг орны аливаа эрх ашгийн төлөөх шийдвэр дээр зөөлөн байж болохгүй шүү дээ. Хууль ном ямар байна тэр дагуу л шийдвэрээ гаргана. Бас зарим нэг нь "Зөөлөн хүн юм. Хэн нэгний гарын аясаар хөдлөөд байна" ч гэдэг юм уу надад бас сонсогдож л байна. Тийм юм бол байхгүй ээ. Ягтэрэн дээрээ тулбал би хатуу. Намайг мэдэх нэг нь бол мэднэ. Аймаг орон нутгийн эрх ашигт нөлөөлөхгүйгээр зарим нэг асуудал дээр тохиролцоход би ярьсан хэлсэн дээ л байх ёстой.
-Хэр сүсэг бишрэлтэй вэ? Ганданд мандал өргүүлээд зогсч байхыг тань телевизээр хараад бодож суулаа.
-Би уул овоон дээр зөндөө л гарч явсан. Урьд нь бол хэлдэг, хүсдэг юм маань өөр байж. Аав маань эрүүл саруул байгаасай, үр хүүхэд маань сайн сайхан яваасай. гэхчлэн. Шинэ он гараад нэгдүгээр сарын нэгний өглөө би Шилийн богд дээр гарсан. Ажил аваад . удаагүй байсан. Тэнд очоод хүсэх юм маань ондоо болсныг анзаарсан. Аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө санасан бодсоноо хийж гүйцээхийн төлөө ч гэдэг юм уу, бодож, сүсэглэх маань шал ондоо болсон байсан шүү. Сүсэг бишрэлийн хувьд би бол үнэхээр сүсэггүй хүн. Юуг нь нуухав. Хүмүүс жил орлоо гээд засал ном хийлгэдэг. Би хийлгэж үзээгүй. Саяболяалтчүгүй төр, шашны уялдаа холбоо байна Мандал өргөнө гээд аймгийнхаа төв ганданд очсон. Аймаг орныхоо хүн зоны өвчин эмгэггүй эрүүл саруул байж сайн сайхан амьдрахыг бодож сүсэглэж зогслоо. Ер нь тэгээд би шашингүй хүн гээд яваад байж болохгүй л юм шиг байна. Ард олныхоо төлөө залбирахаас яалтай.
-Тантай хүмүүс яаж харьцаж байна? Шууд харьцаж чадаж байна уу, бэргэж болгоомжилсон байдалтай байх юм уу?
-Нэг их өөрчлөгдсөн юм олж харахгүй байгаа. Шууд л харьцаж байгаа байх. Би өөрөө хүмүүсийг дээр дор гэж ялгаж мэддэггүй. Хуучин ямар хэмжээнд байсан тэр л байдлаараа харьцаж байгаа.
-Дарга болсон өнгөн дээр дагаж далдайх хүн олон л байдаг байх. Хүн танихдаа хэр вэ?
-Яг ний нуугүй хэлэхэд би хүн таних тал дээр тааруу. Хүнтэй харьцаж байхдаа энэ цаанаа ямар санаатай хүн бол гэсэн бодол миний сэтгэлд огт орж ирдэггүй, тийм санаа ч төрдөггүй. Анхнаасаа их төлөв өвчтэй хүнтэй харьцаж ирсэн болохоор тархинд тийм бодол орж ирдэггүй байх. Тэгэхээр хүн танихдаа муу хүн шиг байгаа юм. Яахав ээ, энэ албыг авсны дараа зарим н-эг найз нөхөд ганц нэг хүний талаар анхааруулж хэлж л байсан. Болгоомжлох талаас нь ч юм уу. Тэгж сануулсан ч надад ерөөсөө тийм бодол орж ирдэггүй.
-Твиттэр сайтуудаар хэр "нүдүүлж" байна ?
-Харьцангүй гайгүй шүү, гэхдээ байнаа байна. Байх ч ёстой байх.
-Тийм шүү шинэ ертөнцөд бид дасах л ёстой.
-Аав гэхээс, шинэ албаа аваад аавдаа очиход юу хэлэв?
-Аав маань шууд уйлсан. Хадаг бариад бас дээр нь 20 мянган төгрөг тавьчихжээ. Тэгээд надад баяр хүргээд аавынх нь удмаас ийм өндөр албан тушаалд хүрсэн хүн байхгүй. Яг аавынх нь ах дүү нараас ааваас нь өөр өндөр алба хашиж байсан хүн угаасаа байгаагүй. Миний хүү ийм албанд
-Одоо хэд хүрч байна?
-85-тай.
-Сайхан өндөр нас. Гурван хүүхдийн аав болчихоод гуч нэлээн хол гарсан хойноо аавынхаа алганы амтыг анх үзсэн таны хөөрхөн дурсамж бий.
-Аав маань их шударга зантай л даа. Том болсон гэхгүй буруу дутуу юм хийвэл хэлдгээ хэлээд алганы амт үзүүлчихнэ. Одоо нас нь дээр гараад больсон шиг байна. Тэр үед аавдаа ташуурдуулаад морьтой туугдаад явж байсан. Тэгэхэд надтай хамт "хэлмэгдэж"
ташуурдуулсан хүн чинь манай Болдоо, манай Баяраа \Мэсийн эмч агсан Баярсайханыг хэлэв\ бид гурав юм.
-Тэр чинь яасан гэдэг билээ. Голын эрэг дээр ганц нэг шил юм уугаад бас дээр нь бусадтай нударга зөрүүлдэг билүү.
-Аа тийм. Биднийг харсан нэг нөхөр л аавд хошуу өргөчихгүй юу. Нэг л мэдэхэд аав ард ирчихсэн ташуур далайгаад зогсч байсан. Тэр үед залуу ч байж, гудамжаар аавдаа туугдаад явж байхдаа жаахан ичээд л... Алгадуулах аавтай байх ч бас л сайхан шүү дээ. Одоо муу аавыгаа хайрлаад байдаг юм.
- Нэг талаас би таныг уран бүтээлч хүн гэж ойлгож байгаа. Тийм болохоор амьдралын "өнгө"-ийг арай л өөр өнцгөөсхаржбайгаабайх. Нийгмийн хар бараан ямар асуудал сэтгэлийг тань эмзэглүүлж байна? "Баруун гар" нийтлэлээс тань ургуулаад асууж байна л даа.
-Нийгмийн амьдралыг ерөнхийд нь харахад манай аймгийн ахны
хувьд гайгүй байна. Гэхдээ дунд нь ороход болохгүй бүтэхгүй сэтгэл эмзэглүүлсэн асуудлууд бас байнаа. Нэгдүгээрт, архины асуудал байна. Хоёрт гэвэл, манайхны амьдралын идэвх сул байна. Амьдралдаа хандах хандлага нь нэг л тийм урсгалдаа орчихсон байдалтай.
-Одоо тэгвэл яах ёстой гэж таны бодлоор?
-Манай удирдлагууд шат шатандаа дандаа шинийг эрэлхийлж, хүмүүсийн ажиллах, хөдөлмөрлөх, амьдралдаа хандах хандлагыг нь байнга өдөөж ингэж л байх юм бол хүмүүс аяндаа өер болно л доо. Бүтээж хийж байгаа юмнуудаа ил гаргахгүй, хийж байгаагаа иргэдэд ойлгуулахгүй нэг л тийм урсгалдаа орчихсон амьдрал харагдаад байгаа юм. Хийж. бүтээн босгож байгаа юм их байна. Хөгжйж л байна."Үүнййгээ олон нийтэд хүргэх тал дээр дутуу дулим байх шиг.
-Манайхны хувьд бусад аймгийнхантай харьцуулахад "юм үзэж нүд тайлсан" хүмүүс. Энэ нь их эртээс оросууд байсантай холбоотой
болов уу гэж би хувьдаа боддог. Хэрийн юмыг байдаг л мэтээр хүлээж авч тоомжиргүй байдлаар ханддаг тийм зан ажиглагддаг л даа.
-Уг нь бид ийм байсан юм маань ингэж хөгжиж дэвжиж байна гэж бахархаж, тэр хэрээрээ ирээдүйдээ итгэлтэй урам зоригтой амьдрах ёстой л доо. Гэтэл бүхэнд нүд дасчихсан, энэ байшин ингээд босч л байдаг гэсэн байдлаар. Манай аймагт барилгын 30 компани байна. Энэ олон орон сууц дан хувийнхны хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр босч аймаг орны нүүр царай болж байна шүү дээ. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Даваасүрэн манай аймагт ирээд бүр гайхаж байсан шүү дээ. Хотын компаниуд бариагүй гэж үү гээд. Бүр итгэж ядаад байсан гээч.
-Манай театр л гэхэд монгол инженерийн тэр тусмаа Дорнодын инженерүүдийн ур ухаанаар бүтсэн Монголдоо байхгүй театр шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Тийм болохоор энэ бүгдийгээ ил гаргаж ирж тэр хэрээр хүмүүсийн маань юм хийх урам зориг сэргэж ирэх учиртай. Угтаа өдөөлт нь байхгүй болчихоод байна. Тэр өдөөлтийг бид хийх ёстой. Тэгэхийн тулд бодож санасан хийхээр төлөвлөсөн зүйл нэлээд бий.
-Таны бүрэн эрхийн хугацаа хоёр жил гаруйхан үлдэж байна. Юу хийж үлдээх вэ?
-Мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Аймгийн төвийг жишиг "Ногоон хот" болгоно гэж. Иргэдийн амралт чөлөөт цагт зориулсан том ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Зураг төсөл нь гарчихсан бэлэн байгаа. Их гоё байгууламж тэнд босно. Харуулбал тодорхой байх болов уу \үзүүлэв\ Гурван тэрбумын төсөвт өртөгтэй, их том ажил. Яг энэ ажил дээр өнеөдөр зоогоод тавьчихсан менг© байхгүй ч хийхээс аргагүй ажил. Хоёртгэвэл, хотын доторхи бүх замыг асфальтлана. Тев зам Мянганы замаар холбогдчихно. Гэр хороолол руу зам татна. Энэ жил 4 чиглэлд зам тавина. Арын 20 иод км зам байна. Нийтэд нь асфальтлах зорилттой байгаа. Энэ бүхэндхеренгө мөнгөний боломжуудыг эрж хайж л байна. Гурав дахь том зорилт бол гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийднэ. "Залуус" хорооллын асуудал байна. Тэнд 535 хаус баригдана. Улсын төсөвт дэд бүтцийнх нь хөрөнгө суучихсан. Энд иргэдийн газар өмчлөлийн асуудлыг давхар шийдэх боломжийг ч бас харж байгаа. Эр хүний овоон дээр том цогцолбор босгох ажлыг манай барилгынхан өөрсдийн санаачилгаар хийж гүйцэтгэхээр болсон. Зураг төсөл нь бэлэн байгаа.
-Хөрөнгө мөнгөний талаархи Таны ойлголт?
-Хувь хүн тал руу асууж байна уу?
-Тэгэлгүй яахав, гуч биш дөч биш тавь гараад явж байгаа хүний хувьд амьдрах баталгаагаа хийчихсэн болов уу гэж бодож сууна. Хэдийгээр төрийн албан хаагч байсан ч гэсэн.
-Хувийн амьдралын талаар гэвэл иргэдийнхээ дундаж хэмжээний л байгаа. Айхавтар их хурааж хуримтлуулсан юм юу байхав. Хэдэн хүүхдээ сургууль соёлд залгуулья гэж бодож явснаас биш хөрөнгө зоорь цуглуулах цаг зав ч байсангүй, бодол санаа ч байгаагүй дээ. Зах зээлд шилжихэд хүмүүс наймаа шуумаа гээд явсан. Бидний хувьд ажилдаа үнэнч хэвээр байж ёстой л хоёргүй сэтгэлээр зүтгэцгээсэн' дээ. Харин сүүлийн жилүүдэд төрийн зүгээс юм хийе гэсэн хүмүүст боломжийг нь нээж өгсөн. Тэгэхлээр нь хүүхдүүдтэйгээ гэр бүлийн хүрээнд сувиллын асуудлыг ярьж аймагтаа нэг сайхан сувилалтай болоё гээд байгуулсан. Энэ сувиллаас ашиг орлого гээд ярихад хэцүү, мөрөөдөлдөө дэндүү хөтлөгдчихсөн хэрэг. Гэхдээ муу юм болоогүй ээ, бас чиг үндсэн хөрөнгө болчихсон, сайхан юм байгуулчихсан.
-Хэдэн хүүхэдтэй билээ?
-Гурав. Ач зээ тав байна. Хүүхдүүд маань бүгд л тус тусын амьдралыг аваад явж байна даа. Бидний хувьд оюутан наснаасаа амьдралаа эхэлсэн. Тийм болохоор бие биеэ хачин сайн ойлгоно. Оюунбилэг бид хоёрт муудалцаж байсан тохиолдол байхгүй, ширүүхэн ч дуугарч байгаагүй. Хүүхдүүд
маань ч гЗсэн яг л тийм байдлаар өсч төлөвшдөг юм байна.
-Дургүй зүйл тань юу вэ?
-Худлаа хэлэх, хүнд долгинох хоёрт үнэн голоосоо дургүй. Хэлчихээд хэлснээсээ буцдаг, илт долгинож нялганадаг занг үздэггүи. Тийм хүмүүсийг дэргэдээс нь харахаар өмнөөс нь ичээд байдаг юм.
-Эрүүл мэнддээ хэр анхаарч байна? Эмч хүнээс илүүц юм асууж байх шиг байна?
-Загасчны морь усгүй гэдэг шиг нэг их анхаараад сүйд болж байгаа юм алга даа. Харин зөв хооллолтын дэглэмд суралцаж эхэлж байна, Оройдоо хоол идэхгүйг их хичээж байгаа. Их л хэцүү юм шиг санагддаг байсан. Нэг шийдээд зоригловол болох л юм байна. Ходоод дуулгавартай эрхтэн гэдгийг би сая л мэдэж авлаа.
-Стрессээ яаж тайлдаг вэ?
-Би бол ном уншаад хэвтчихдэг.
-Хамгийн сүүлд юу уншив?
-Соргодогийн Жаргалсайханы "Чингис хааны нууц түүх"-ийг уншлаа. "Дэлхийг эзэгнэгч Чингис хаан" бас их гоё ном. Сайхан яруу найргийг унших, сонсох ч бас л гоё шүү дээ. Хүмүүст яадгийг бүү мэд. Миний хувьд уран зохиол, яруу найргийн янзын гоё мөр, өгүүлбэрийг уншихад жирэвгэнтэл
нэг гойд мэдрэмж төрдөг. Тэгж мэдэрч уншдаг. Өлзийтөгсийн шүлэг зохиол байна, ёстой жирэвгэнэтэл бичнэ шүү дээ.
-Морь малд ойрхон өссөн байх шүү тийм ээ?
-Намайг ухаан орох цагаас манайх мал адуутай айл байсан. Аав минь морь уяна. Багаасаа л малд ойр, миний ах дүү бүгд моринд дуртай болж өссөн дөө. Морь монгол хүний хийморь юм даа. Би Баасанжав багшдаа аймгийн наадамд түрүүлсэн даагаа бэлэглэ^сэн, Тэгсэн яь тэр б"бр үр§э маань өнгөрСбн жил улсын наадамд гурваар орсон. Багш маань олон жил морь уясан ч уяа еойлго нь таардаггүй юм уу нэг л хурдалж өгдөггүй байсан. Багш чих баярласан, багшийгаа ингэж баярлуулсандаа би өөрөө ч их баяртай байгаа.
-Их ажлынхаа хажуугаар цаг зав гарган ярилцсан нь"Дорнод"сонины уншигчдад үзүүлЖ буй том хүндэтгэлгэжойлгож байна. Танд баярлалаа.
Анхны энэ ярилцлагаараа Ганбат гэж хэн бэ гэдэг хувь ертөнцийг нээхийг зорилоо. Түүний гишгэсэн мөр бүхэн нь ил байх хувь тавиланг сонгосон түүнтэй эргээд уншигч таныг уулзуулна гэдэгтээ итгэлтэй байна. Дорнодын ард түмэн өөрсдийн эрх ашигт нийцсэн том бодлого, том эрх ашгийг хүлээж байгаа. Улс төрийн байдал хөрс суурь нь тийм ч таатай бус эмзэг нөхцөлд тэр энэ том албанд томилогдсон. Мэдээж элдэв тулган шаардалт, шантааж ирж л байгаа. Хуулийн хүрээнд асуудлыг цэгцэлж шийдээд явна гэдгээ тэр хэлж байна. Хоёр цаг үргэлжилсэн ярианаас аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө ихийг хийж бүтээнэ гэсэн эрмэлзлэл нь илүү тод мэдрэгдсэн.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=223
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих