Юуны түрүүнд хэрэгт холбогдуулаад буй гурван хүний талаар товч мэдээлэл өгөе.
Т.Чимгээгийн талаар: 1969 онд Дорноговь аймагт төрсөн. 1989 оноос нөхөр С.Бямбасүрэнтэй Эрдэнэт хотод гэр бүл болон амьдарч эхэлсэн. Улмаар 1997 онд 82 настай эмээгээ асрахаар Дорноговьт очсон. Тухайн үед 3 хүүхэдтэй байсан. 2 настай нэг хүүхэд болон 1 ба 3-р ангийн 2 хүүхэд нь Дорноговь аймгийн Сайншанд хотод сурч байсан. Тухайн үед 82 настай эмээгээ болон 3 хүүхдээ асарч халамжлан ямар нэг ажил эрхлээгүй байсан.
Б.Содномдаржаагын талаар:1981-1989 он хүртэл Амгаланбаатарынтай хамар хашааны айл байсан. 1998 оны 10 сар буюу тухайн хэрэг гарах үед Эрдэнэтэд хувийнхаа фермерийн аж ахуйд зун хадсан өвсөө татах ажил хийж байсан байдаг. Үүнийг хөндлөнгийн гэрчүүд нотолсон байдаг.
Ц.Амгаланбаатарын талаар: 1982 онд төрсөн. Т.Чимгээгийн нөхөр Бямбасүрэнгийн нагац эгч Цэвэлмаа нь 2 хүүхэд өргөж авсан ба түүний нэг нь Амгаланбаатар нөгөө нь Гансүрэн нар юм. Амгаланбаатар нь 6-р ангиасаа сургуулиас гарсан. 2000 онд цэрэгт явахдаа л Улаанбаатар орж үзсэн гэдэг. 2007 онд таксины жолооч алсан хэргээр ялын дээд хэмжээ авч шоронд орон одоог хүртэл ял эдэлж байна.
2014 оны дунд үеэс шоронд байсан Амгаланбаатараас Чимгээ болон Содномдаржаа нарт заналхийлсэн мессежүүд ирэх болсон. Мессежнүүдийн утга нь "Чи С.Зориг-г алсан биздээ” гэх зэрэг байв. Түүний эдгээр гүтгэлгийн мессежүүдээс үүдэн 2015 оны наймдугаар сард Чимгээ болон Содномдаржаа нарыг гудамжинд явж байх үед нь баривчилж хорьсон.
Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээгийн гэрээс цоожтой хаалгыг нь хөшиж ороод гурван бурхан хулгайлж зарсан байдаг ба тухайн үед Т.Чимгээ түүнийг цагдаад өгч байснаас үүдэн хоорондоо таарамж муутай болсон. Энэ үеэс Ц.Амгаланбаатар Т.Чимгээг "чамайг чаднаа” гэх зэргээр аль муухай үгээр заналхийх, доромжилох болсон.Б.Содномдаржаагийн хувьд таксины жолоочыг алсан хэргийг нь илрүүлсэн мөрдөн байцаагч Эрдэнэбатад матсан гэж хонзгоносон байсан нь дараах утсааар бичсэн мессежүүдээр нь батлагддаг /Мөрдөн байцаагч Эрдэнэбатыг зааны тугал гэж хочилдог байсан ба хүүхэд нь тухайн үед автын ослоор өнгөрсөн байсан/. Явуулж байсан мессежийг баримтжуулан хавсаргав.
- Ц.Амгаланбаатар шоронд яаж утастай болов? Хэн ямар зорилгоор өгөв?
- Түүний нэгэн мессежинд Т.Чимгээгийн хүүхдүүдийн ямар хувцастай, хаана явж байсан Б.Содномдаржааг хашаандаа юу хийж байгаа талаар дэргэдээс нь харж байсан мэтээр бодитоор үнэн зөв дүрслэн бичсэн байдаг. Шоронд байгаа хүн яаж Эрдэнэтэд байгаа хүний юу өмсөж байгаа юу хийж байгааг мэдсэн байх вэ? долоон жил шоронд байгаа хүн яаж хүүхдүүд болон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын утасны дугаарыг олж мэдэв?
- Т.Чимгээг 1998 оны 10 сард буюу хэрэг гарах үед Дорноговь аймагт байсан гэдгийг нэг болон 3-р ангийн хүүхдүүдийнх нь сургуулийн журналаас хуулбарлан авсан баримтыг тагнуулын байгууллагад хүргүүлсэн. Энэ баримтыг яагаад хэрэгт хавтаст хэрэгт авахгүй байгаа.
- Ц.Амгаланбаатар шоронд орсны дараа таксины жолоочыг алсан хэрэг дээр найзыгаа гүтгэсэн боловч найз нь холбогдолгүй болох нь шүүхээр тогдоогдож байсан.
- 2013 онд Архангай аймагт гарсан хүн амины хэргийг өөрөө хийсэн гэж хүлээсэн боловч шүүхээр энэ нь тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болсон.
- Эрдэнэт хотод гэр бүлийн дөрвөн хүнийг шатаасан хэргийг Ц.Амгаланбаатар нь Б.Содномдаржаа болон Чимгээ нартай хамтран үйлдсэн гэж мэдүүлсэн. Энэхүү хэргийг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн ул мөрийг баллаж гэрчүүдийг устгах зорилгоор хийсэн гэж шүүхээс үзсэн. Гэвч энэ айл шатсан хэрэг дээр 2007 оны 1 сарын 12нд 03/02тоот гал түймэр гарсан тухай нотломж гарсан. Дээрх нотломжын 4-р заалт дээр галтүймэр ньцахилгаан ашиглалтын буруугаас гарсан гэх үндэслэлтэйгэх ба нотломжийн 6-р заалтын 1-р зүйлд МУ-ын эрүүгийн байцаан шийтгэххуулийн 2-1-1д заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах нотломж гаргасан Орхон аймгийн онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч шадар ахмад Б.Хашчулуун, гэрчээр Д.Пэлжээ, Б.Өнөр гэх 2 хүн байлцсан тодорхой баримт хавтаст хэрэгт авагдсан байхад яагаад гэрч устгасан гэж яллав?
- Хэргийн амьд гэрч Н.Булганыг яагаад шүүх хуралд оруулаагүй талаар юм бэ?
- Өмгөөлөгчдийг энэ шүүх хурлын талаар сонин хэвлэлд мэдээлэл өгөхийг нууцлалын гэрээгээр хориглосон.
- Ц.Амгаланбаатар нь хэрэг гарах үед 16 настай мөн Улаанбаатар хот орж үзээгүй хүүхэд байсан гэдгийг эгч Гансүрэн болон бусад ах дүү хамаатан садан нь баталдаг.
Ц.Амгаланбаатар нь энэ мэтээр хүмүүсийг гүтгэж, хүн амины онц ноцтой дөрвөн хэргийг өөр дээрээ хүлээж бусдыг энэ хэрэгтээ татан оролцуулахаар гүтгэсэн нь дээрх баримтуудаас тодорхой харагдаж байна. Ийм л хүний гүтгэлэг дээр үндэслэн шүүх шийдвэрээ гаргалаа.
Энэ хэргийг хаалттай нууц байдалд хийж байгаа нь хэргийг маш хурдан хаах, нэгэнт хаах шаардлагатай байгаа юм чинь хүн алаад хуулийн дээд ял болох 25-н жил ял авсан хүнд одоо өөр ял нэмэгдэхгүй учраас энэ хүнээр ямар нэг аргаар гүтгүүлэх хэрэгтэй. Энэ нь 2 талдаа ашигтай. Хэрэв зөвшөөрөхгүй бол нэгэнт хүн алсан хэрэгээр шоронд байгаа, ах дүү найз нөхөдөө бүгдийг нь гүтгэж байсан тул араасаа нэхэл дагал байхгүй болсон.Ийм хүнд ямарч дарамт үзүүлж болно шүү дээ. Үүнийг Ц.Амгаланбаатар ойлгож байгаа учраас одоо энэ хоёр хүнийг гүтгэхийг зөвшөөрсөн байх. Энэ тохиолдолд шоронд байгаа хүн гадуур дотуур нар салхинд байнга гарах боломжтой байна. Энэ хэргийг хаах гэж улайрч байгаа хүмүүст энэ хүний гүтгэлэг хэрэгтэй. Тэгэхээр шоронд байгаа энэ гүтгэгчид гар утас өгөх хэрэгтэй / Шоронд гар утас бүү хэл сонсох хөгжим ч оруулдаггүй. /
Шоронгоос бичсэн мессежийг Ц.Амгаланбаатар бичиж чадахгүйг ах дүү хамаатан садангууд нь баталдаг /6-р ангиасаа сургуулиас гарсан/ за яахав хамт байгаа хүмүүсээр бичүүлсэн байж магадгүй. Гол нь энэ хүн гар утастай болсон, мессеж бичсэн нь асуудлын гол нь шүү дээ.Хэргийн ганц амьд гэрч нь Б.Булган гэдгийг бүх хүмүүс мэднэ. Энэ хүнтэй яллаж байгаа хоёр хүнийг уулзуулсан байж таарна. Эсвэл тэртэй тэргүй энэ хүмүүсийг хүчээр ял өгөх юм чинь уулзуулах шаардлагагүй гэж дээрээс даалгавар өгсөн байж ч болно. Уулзуулсан тохиолдолд гэрч эмэгтэй эдгээр хүмүүсийг биш гэж хэлсэн учраас хуулийн бүх л боломж цоорхой юу байдгын ашиглаад шүүх хуралд оруулаагүй. Булган энэ хоёр хүн мөн байна гэж баталсан бол шүүх хурлыг нууц байдалд хаалттай хийх ямар хэрэг байна. Ганц амьд гэрч нь баталчихлаа шүүдээ. Ерөнхийлөгч, Тагнуул, Прокурор, Шүүхийн хүмүүс чинь шат шатандаа хэвлэл мэдээллээр мэдээлнэ биз дээ.Дээрх баримтууд болон эргэлзээтэй асуудлуудаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж дүгнэж болно. Гэвч шоронд хүн амины онц ноцтой хэргээр ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатарын гүтгэсэн үгээр магадгүй гүтгүүлсэн үгээр шүүх шийдвэр гаргасанд бид харамсаж байна. Монгол улсын хууль хүчий байгуулгууд ийм ёс зүйгүй болов уу? эсвэл энэ хэрэг дээр ийм хүмүүсийг сонгож ажиллуулж байна уу? гэдэг асуулт үлдлээ. Тиймээс бид доорх зүй ёсны хоёр шаардлагыг л тавьж байна.
1. Давж заалдах шатны шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй явуулах
2. Тусгай хяналтын дэд хороогоор хөндлөнгийн хяналт тавиулах
С.Зориг агсны дүү С.Оюун ч мөн адил саналтай байгаагаа хэвлэлд ярьсан байгаа. Биднийг мэдээлэл тарааж болохгүй гэж тагнуулын байгууллага анхааруулсан. Гэвч бид дуугүй байсаар гэмгүй мөрөөрөө амьдарч байсан ах дүүсээ хэрэгтэн мэтээр яллуулахыг хүсэхгүй байна. Бидний амь нас эрүүл мэндэд ямар нэг аюул учирвал тагнуулын байгууллга болон төрийн тэргүүн хариуцах болно. Одоо бидэнд эх орондоо амар амгалан амьдрах нөхцөл алга болоод байна.
Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн
2017 оны нэгдүгээр сарын 30
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих