Өнөөдөр Төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, болон холбогдох мэргэжилтнүүд 21 сургуулийн захирал, 27 цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох, нийгмийн бодлого хариуцсан, Засаг даргын орлогч Ш.Ёл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Боловсрол, Соёл урлагийн газрын дарга О.Байгалмаа болон салбарын мэргэжилтнүүд оролцлоо.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ сургалтын чанарыг
ахиулах, сурагчдыг массаар нь хөгжүүлэхэд сургалтын үйл ажиллагааг
чиглүүлэх, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт, боловсролын
үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллах
шаардлагатайг онцоллоо. Мөн хүүхэд бол та бидний ирээдүй учраас ямар
ирээдүйг бий болгох нь бид бүхнээс хамаарна. Тиймээс ирээдүй хойчоо
эрдэм мэдлэгтэй, ёс зүйтэй, бүтээлч, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд
сургууль, цэцэрлэгүүдийн удирдах ажилтнуудын үүрэг оролцоо чухлыг
дурдлаа. Аймгийн нийгмийн бодлого хариуцсан, Засаг даргын орлогч Ш.Ёл
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарах,
сургуулийн дотуур байрны үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэйг санууллаа.
Бага насны хүүхдийг эерэг хандлагатай, зөв хүмүүжил төлөвшилтэй болоход
багш, ажилчид, сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөлийг бүрдүүлж, багш
нарын ажлын байрны ёс зүйг эрхэмлэж ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн Аймгийн Засаг даргын дэмжлэгээр олгосон кабинетууд,
сургалтын хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах, өнгөрсөн хичээлийн жилд
аймгийн Хөгжлийн сан, орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр
сургуулиудад байгуулсан "Багш хөгжлийн төв”, "Ёс заншлын өргөө”,
"Лингафоны кабинет” зэрэг кабинетууд, сургууль, цэцэрлэгүүдэд олгосон
тоглоом, зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд зэргийг сургалтын
үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглахад анхаарахыг аймгийн Засаг даргын
орлогч Ш.Ёл зөвлөлөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих