Матад сумын Түмэнхан багийн нутаг дэвсгэр "Буурт”, "Энгэрийн ферм”, "Гашууны гол”, Эрдэнэбадрах багийн "Тасархайн бүрд”, "Шанд”, Буян-Өндөр багийн "Аман ус” зэрэг газруудад малын гоц халдварт А-010 шүлхий өвчин оношлогдсон тул Улсын мал эмнэлэг үржлийн газрын 2017 оны 01 дүгээр 31-ний өдрийн 58 дугаар албан бичгийг удирдлага болгон тус сумын нутаг дэвсгэрт тодорхой бус хугацаагаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Сумын хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоох тухай сумын Засаг даргын А/10 захирамжын хүрээнд гамшгийн үед нэн шаардлагатай зүйлийн жагсаалт гаргаж, төсөвт байгууллага, аж ахуй нэгж, ард иргэдэд хүргэн, өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлж байгаа тул дүн өвлийн хүйтнээр өвчний голомтод орж, постод ажиллах иргэддээ халуун сэтгэлээр хандан сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Чин сэтгэлийн аян”-д нэгдэж, өөрсдийн нөөц бололцоогоор туслахыг нийт иргэд, аж ахуй нэгжүүддээ уриалж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22354
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих