Өнөөдөр аймгийн татварын хэлтэс "Татвар төлөгчдийн өдөр”-ийн хүрээнд
өдөрлөг зохион байгуулж мөн "Татварын орлогыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт
хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр аймгийнхаа шилдэг татвар
төлөгчдийг тодруулан урамшуулсан юм. Шилдэг татвар төлөгчдөөр Матад
сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг 3Детро Чайна Дачин Тамсаг” ХХК,
Адуунчулуун ХХК, Шин Шин ХХК, ДБЭХС ТӨХК, Цагаан-Овоо сумын "Зоной
хишиг” ХЗХ, "Ноён даамал” ХЗХ, иргэн Б.Болдбаатар, н.Одончимэг нар
шалгарлаа. Мөн "Татвар хөгжлийн үндэс” сэдэвт гар зураг, зохион
бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон хүүхэд багачуудыг шагнаж
урамшуулсан юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2239
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих