Манай аймгийн Булган сумын 4-р багийн малчин Д.Энхболдын хотонд дөрвөн ихэр хурга төрсөн сайхан мэдээ ирлээ. Энэ жил Дорнодын малчдын хотонд ихэр төл элбэг гарч байгаа нь мал өсөхийн шинж гэж бэлэгшээж байна. Хэдхэн сарын өмнө Цагаан-Овоо суманд 4 ихэр ишиг төрсөн бол ийнхүү Булган 4 ихэр хурга төрлөө. Энхболд малчны хотонд үүнээс гадна одоогоор 20 гаруй хоёр ихэр төлүүд байгаа гэнэ. Эднийд "ИхЧулуут" ХХК-ийн захирал Болдын мал төллөж байгаа бөгөөд ихрүүд тэдний мал гэнэ. Увс, Булган, Хэнтий аймгуудад урд нь дөрвөн ихэр хурга төрж байсан бол ноднин Баян-Уул суманд мөн 4 ихэр төрсөн. Ийн хоёр жил дараалан 4 ихэр Дорнодод төрлөө.
Дорнод
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2240
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих