Дэлхийн олон оронд залуу гэр бүлийг орон сууцжуулах тусгай хөтөлбөр хэрэгждэг юм билээ. Манайд ч гэсэн эдгээр аргыг хэрэгжүүлж болох юм.
Баруун Европ, Герман, АНУ-д "Гэрээт хуримтлал” гэх практик хэрэгжээд олон жил болж байна. Германчууд энэ аргыг хуримтлалын касс гэх ч бий. Өөрөөр хэлбэл байртай болохоор зорьж буй иргэн хуримтлалын кассанд мөнгө төвлөрүүлдэг бөгөөд тухайн иргэний байршуулсан мөнгөн дүнд төрөөс урамшуулал олгодог аж.
Иргэн хэдий чинээ их мөнгө хуримтлуулна төдий чинээ их урамшууллыг төрөөс авдаг байна. Ингээд хуримтлалын мөнгө байрны үнийн гуравны нэгтэй тэнцэх үед төрөөс орон сууцны нийт үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг нэмж олгодог. Үлдсэн мөнгийг Хуримтлалын касснаас маш бага хүүтэй зээлийн хэлбэрээр олгодог.
Орон сууцны хуримтлалын өөр жишиг Франц, Англид байдаг. Францад тухайн иргэн хуримтлалын дэвтэр нээлгэж дансандаа 100 мянган франк хуримтлуулсны дараа жилийн 3,75 хувийн хүүтэй орон сууц авч болно. Харин төрийн зүгээс тухайн иргэний жил болгоны хуримтлал дээр 7500 франкийг урамшуулал болгон өгдөг.
Тэгвэл Финляндад байр авах залуу гэр бүлийг бүх төрлийн татвараас 78 хувиар хөнгөлдөг байна. Хугацаа нь 20-25 жил, жилийн хүү 3 хувь. Мөн тухайн гэр бүл хэдэн хүүхэдтэйгээс хамаараад орон сууцны нийт үнийн 20-25 хувийг төрөөс өгдөг жишигтэй байх юм.
amjilt.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих