Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор
БНХАУ-ын иргэн Ли Жан гэгч 42 настай эрэгтэй энэ сарын 5-нд 16.00 цагийн
орчимд цагаан өнгийн "Prado-150” хятад улсын дугаартай автомашинтай хилийн хаалтыг дайран нэвтэрсэн хэрэг гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээгээр БНХАУ-ын иргэн Ли Жан нутагтаа онц ноцтой гэмт хэрэг үйлдэн Монгол руу зугтаасан байна. Ингэхдээ БНХАУ-ын хоёр ч хилийн хаалтын торыг машинаараа дайрч нэвтрээд
манай улсын хил рүү орж иржээ. Тэрээр Замын-Үүд сумаас хойш 41 километр
газарт зугтаажээ. Түүнийг сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн
бүрэлдэхүүн, Хил хамгаалах алба, Тагнуулын албатай хамтран таслан
зогсоожээ. Уг хэргийг харъяаллын дагуу Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа талаар "Өдрийн сонин”-д нийтэлжээ.
eagle.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22422
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих