Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Арбитрын тухай хуулийн
зарим заалт, тухайлбал, "Байнгын арбитр энэ хуулийн 15.5-15.7, 17.4,
18.2, 20.6-д шүүх шийдвэрлэхээр заасан маргааныг өөр этгээдээр
шийдвэрлүүлэхээр дүрэмдээ зааж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн
этгээдийн гаргасан шийдвэр эцсийн байна.”, "Энэ хуулийн 15.5-15.7-д
заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр
эцсийн байна.”, мөн "Энэ хуулийн 18.1-д заасан асуудлаар үүссэн
маргааныг давж заалдах шатны шүүх болон байнгын арбитрын дүрэмд заасан
эрх бүхий этгээд шийдвэрлэх ба тухайн шийдвэр эцсийн байна.”, "Талууд
энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн
авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж
болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалтууд нь шүүхийн
шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг болон дагнасан шүүхийн үйл
ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл
болох, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх тухай
Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Дунд суудлын хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Дунд суудлын хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2243
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих