Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Баттулга Дашбалбар сумын засаг даргаар сонгогдож, ЗДТГ-ын даргаар Ү.Бөхчулуун, ИТХ-ын даргаар Д.Тэгшээ нар ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоног буюу 2 сарын 3-ны өдрөөс багийн дарга нарыг сонгох ажил хийгдэж байгаа бөгөөд Улз багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргад нэр
дэвшүүлэх хурал боллоо. Хурлаар Улз багийн ИНХ-ын даргаар Мөнхжаргалын
Мөнхбат, тэргүүлэгчдэд М.Хандсүрэн, Н.Найдалмаа, Б.Батхүү, Б.Бодисмаа
нар сонгогдож, багийн даргад Бадамсүрэний Мөнхнастыг сонгогджээ.
Сэвсүүл-Жараахай багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх хурал болж Хурлаар Сэвсүүл-Жараахай багийн ИНХ-ын даргаар Д.Энхцэцэг сонгогдож, Багийн Засаг даргад Батмөнхийн Батбаяр сонгогджээ.
Мөн Харзат багийн ИНХ-ын дарга,
тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх хурлаар
багийн ИНХ-ын даргаар Б.Мягмарсүрэн сонгогдож, багийн Засаг даргад
Мөнхцэрэний Бат-Оргил сонгогджээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22430
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих